Д.Тэрбишдагва тойргоо солиогүй, биднээс нүүр буруулаагүй
2012.06.14

Д.Тэрбишдагва тойргоо солиогүй, биднээс нүүр буруулаагүй

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Сонгинохайрхан дүүрэгт Дэндэвийн Тэрбишдагва, Жамбалын Хатанбаатар, Гэндэнсүрэнгийн Бямбасүрэн нар нэр дэвшсэн. Мөн тус эвслээс НИТХ-ын сонгуулийн зургаан тойрогт зургаан залуу өрсөлдөж байгаа. Шударга ёс, шударга 9 нэг баг болж зангидсан гар шиг эвтэй байж, хүчээ нэгтгэжээ.“Шударга ёс” эвслээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш тус дүүргийн хороо болгон дээр очиж уулзалт хийж байна.

Өнөөдөр 3, 4, 5, 26, 27 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа зургаан залуугийн нэг “Геганет” компанийн ерөнхий захирал А.Алтанхуяг өнөөдрийн уулзалтад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчтэйгээ хамтдаа оролцов. Д.Тэрбишдагва гишүүний хувьд 2004, 2008 оны сонгуульд тус дүүрэгт нэр дэвшин хоёронтоо сонгогдсон учраас сонгогчид андахгүй, энэ дөрвөн жилийн хугацаанд бидэнтэйгээ байнга ирж уулзаж байсан гээд ам сайтай байлаа. Уулзалт тарангуут тойргийн сонгогчид нь түүнийг тойрч шаваад гар барьж, баяр хүргэж, зарим нь захиасаа захиж, энэ асуудал бүтдэггүй хэмээн зовлон жаргалаа ч тоочиж байв.

УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва дөрвөн жилийн хугацаанд парламентын гишүүнээр ажиллахдаа Сонгинохайрхан дүүрэгт 600 удаа уулзалт хийжээ. Түүнийг тойргоо солиогүй, нүүр буруулаагүй, бидэнтэйгээ байнгын эргэх холбоотой ажилласан , дахин сонгинохайрханчуудаа зорьж ирлээ, энэ дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн шүү, баярлаж явдаг хэмээн зарим иргэд чин сэтгэлийн үгээ ч хэлж байлаа.Уулзалтад дээр хэлсэн иргэдийн үгийг хүргэе.Хятадууд манай Монголыг эзэлчихээд байна. Нийлж байгаад зодож нүддэг боллоо.

Д.Тэрбишдагва гишүүнээ та Монголын газар шороо, эх орныхоо төлөө зүтгэж явдаг хүний хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.Танай хоёр нам хуваагдсан байгаа. Одоо бүр нэгнийгээ шоронд хийх гээд дайрах юм. Үнэхээр гэм хийсэн хүн юмуу, үгүй юу. Аль нь үнэн хэлээд байгааг ойлгохоо байж толгой эргэж гүйцлээ. Н.Энхбаярыг заавал сонгуулийн өмнө яллах гээд байгаа нь сэжигтэй санагддаг. Миний хувьд МАХН-ыг дэмжиж байна. Д. Тэрбишдагваа чамайг дэмжиж байгаа шүү.Лиценз нэрээр гадаадынхан Монголын газар нутгийг хуваагаад авчээ. Зайсан толгой, Богд уулын орчим чинь дархан цаазтай газар биз дээ. Гэтэл яагаад эрх мэдэлтэй, мөнгөтэйд нь газар өгөөд байдаг юм бэ. Би сая говь руу яваад ирлээ.


Гэтэл тэнд үнэхээр байгаль орчин сүйдэж байна. Өнөөдөр монголчууд бидний амьдрал хэцүү байгаа ч эх орноо, газар нутгаа худалдуулж, сийчүүлмээргүй байна. Өөрчлөлт хийх цаг нь болжээ.Манай дүүргээс сонгогдсон Д.Тэрбишдагва үнэхээр ажилч хэрэгч, эх оронч, ажил хийдэг хүн . Энэ зүйлээ сурталчил. МАХН, Шударга ёс эвслийн сурталчилгааг сайн хийгээрэй. Танай намын сурталчилгаа телевиз, сонингоор бараг гарахгүй байна. Тараах материал ч тааруу байна. МАН, АН-ын сурталчилгаа телевизээр их явах юм. Та нар мөнгө муутай болохоор зардлыг нь дийлэхгүй байна уу. Гэхдээ ард түмэн тэнэг биш болохоор хэн нь хэн бэ гэдгийг ялгаж тунгаана аа.

Та бүхэндээ амжилт хүсье.Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Бид нар эмнэлэгт очоод үзүүлье гэхээр дандаа мөнгө төлдөг. Эрүүл мэндийн дэвтэр байгаад ямар ч хэрэг алга . Тийм болохоор Шударга ёс эвслээс нэр дэвшигчид сонгогдвол их зүйл хийнэ гэдэгт итгэж байна. Ж.Хатанбаатар эмч нэр дэвшиж байгаад баяртай байна. Би өөрөө эмэгтэй хүн, эх хүн. Тийм учраас эмч хүн эрүүл мэндийн салбарт их зүйл хийнэ гэдэгт найдаж байгаа. Та бүхэндээ итгэл найдвар хүлээлгэж байна.Ажил олдохгүй юм. Тиймээс амьдрал үнэхээр хүнд, хэцүү байна. Өнөөдөр ажилд ороё гэхээр нас заагаад, тахир дутуугийн групптэй гээд ялгаварлаад байх юм.

Нэг нүд чинь хараагүй юм байна гээд ажилд авах байгууллага олдоггүй.Тиймээс Шударга ёс эвслийнхэн та бүхэн мань мэтийн иймэрхүү хүмүүсийг ажилтай болгох талаар анхаарч, өөрчлөлт хийнэ гэдэгт найдаж байна. Та бүхний төлөө саналаа өгнө өө. Бидний итгэл үнэхээр алдарч байна. Та бүхэн тэр итгэлийг маань битгий эвдээрэй, алдаарай л гэх захъя.Энэ мэтчилэн уулзалтад ирсэн хүмүүс асуулт асууж, хариулт авч бас саналаа хэлж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.