Г.Баярсайхан: Уул уурхайг шүтвэл манай улс удахгүй элсний орон болно
Манай сонин "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль яагаад эрэгжихгүй байна" сэдвээр холбогдох хүмүүст асуулга тавьж, байр суурийг хүргэж байгаа
билээ. Энэ удаа хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-УИХ-ын төвшинд хууль батлагдаж гарсан ч хэрэгжихгүй, иргэд, аж ахуй нэгж ойн сан, голын сав газарт ашигт малтмал олборлож, эрж хайсаар бай-гааг хууль санаачлагчийн хувьд хэрхэн дүгнэж байна?
-Таны асуултад хариулахын өмнө энэ хуулийг яагаад санаачлах болсон юм бэ гэдгийг ярих ёстой байх. Монгол орны эко систем бүхэлдээ аюул нүүрлэсэн. Хүнээр бол бүх хэсэгтээ өвчилчихөөд байна. Улс төрийн хоёр нам сонгуульд оролцохдоо аль аль нь байгаль орчны чиглэлд шийдвэртэй алхам хийхээ амлаж гарч ирсэн. Хоёулангийнх нь мөрийн хөтөлбөрт алтны жижиг уурхайнуудыг цэгцлэх, ойн сан, усны сав газар ашигт малтмал олбор-лож байгаа газруудад хяналт тавих, шаардлагатай бол хаах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Тиймээс хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ойн сан, усны сав газарт ашигт малтмал олборлох, эрэх, хайхыг хориглох асуудлыг тодорхой заасан. Харамсалтай нь үүнийг эсэргүүцэгчид бий. Тухайл-бал, уул уурхайнхны лобби асар хүчтэй явагдаж, иргэдийн дотор буруу сэтгэхүй газар авсан. Дан ганц уул уурхайг хөгжүүлснээр улс орон хөгжихгүйг хаа, хаанаа ойлгох ёстой.
-Экологочийн хувьд уул уурхайг шүтсэн нөхцөл байдал юунд хүргэх талаар судалсан байх. Сүүлийн үеийн судалгаа, тоо баримтаас сонирхуулахгүй юу?
-Монгол Улс цагаан элсний /үнсний/ орон болж удахгүй мөхнө. Өнөөдөр манай орны маш олон нуур, цөөрөм, гол горхи ширгэж, зарим нь устаж үгүй болсон. Уул уурхай руу улайрсныхаа хариуд бид байгалиас гэсгээл амсч байгаа юм. Цаг хугацаа өнгөрөх тусам дэлхийн дулаарал, байгаль цаг уурын нөлөө бидний эсрэг чиглэж байгааг анхаарах учиртай. Хуурайшилтаас үүдэлтэй ойн түймэр, цөлжилтийн аюул их байна. Хөрсний үржил шимтэй хэсэг баруун хойд Ази руу хийсч түйрэнгийн аюул нөмөрч, шохойлог хэсэг нь үлдэж байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлэх боллоо. Зуун жилийн прогнозоос үзэхэд өвлийн температур хэмжээгээ барих ч зун 7-8 хэмээр нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. Энэ нөхцөлд дасан зохицож амьдрах, одоо байгаа гол горхио хамгаалах чухал байна. Өнөөдөр хэдэн кг алтны төлөө байгалиа сүйтгэж болохгүй, эрүүлээр сэтгэж алсыг хармаар байна.
-Алт олборлолт багасахаар төсвийн орлого багасна гэж зарим хүн тайлбарладаг нь хэр зүйтэй вэ?
-Төсвийн орлого багасаг л дээ, хамаагүй. Байгалиа хамгаалж үлдэх нь чухал байна.-Гар аргаар алт олборлогчид хаа сайгүй байна. Тэр хүмүүс амьдрах аргагүй болно гэж зарим гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд хэлж байсан?-Төр бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй байна. Би хувьдаа хувиар алт ол-борлох бичил уурхайн төслийг дэмжихгүй, харин ч эсрэг байр, суурьтай байгаа. Бичил уул уурхай ашиг-лахыг бодлогоор аль болох хумих хэрэгтэй. Орон нутагт ажиллаж буй багш, эмч, төрийн албан хаагчид цөмөөрөө ажлаа хаяад нинжа болох нь. Ийм тохиолдол ч олон бий. Нутгийн иргэдтэй уулзахад хяналтгүй уул уурхай малын бэлчээр сүйтгэж байгаад шүүмжлэлтэй хандаж бай-на. Үүнийг дагаад архидалт, биеэ үнэлэх, нууцаар хи-мийн бодис оруулж ирэх, алт хулгайгаар хил давуулах сөрөг үзэгдлүүд гардаг. Тэр байтугай аалзны тор шиг сүлжээ бий болсон тухай иргэд хэлдэг. Цагдаа, хүчний байгууллагууд ч орооцолдох магадлал өндөр байна. Хүн амины хэрэг гардаг ч нуун дарагдуулаад өнгөрдөг гэсэн мэдээлэл зөндөө гардаг, Энэ байдал алсдаа төрийн бодлогыг сулруулна. Монгол Улсыг тэр аяар нь 'Ирак толгой" болгох бодлого баримталж болохгүй. Тэнд нэг л хууль үйлчилдэг, тэр нь хүчний хууль. Хэн хүчтэй нь алт ухаж байна. Иргэд алт ухаж байгаа нь төр хүчгүй, бодлого сул байгаагийн үр дагавар. Монголын төр иргэдээ нинжа болгосныхоо төлөө уучлал гуйх ёстой. Алт ухаж байгаа газар гэмт хэргийн ертөнц бий болдог, Иргэдээ тийм аюул руу түлхэж байгаагаараа төр буруутай. Ямар ч тохиолдолд бид гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиа хэрэгжүүлэх ёстой. Монголын ойн сан бол манай газар нутгийн урд хэсгээс хойшоо нүүсэн цөлжилтийг зогсоож, барьж байгаа хамгийн том саад. Тиймээс ойн санг хамгаалж, хуулиа хэрэгжүүлэх учиртай. Төрөөс гаргаж буй хууль, тогтоомж заавал хэн нэгэнд таалагдах албагүй, Монгол Улсын аюулгүй байдал, ирээдүйд үр дүнгээ өгөх бодлогыг л баримтлах ёстой. УИХ хууль баталсан, гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх хэрэгтэй байна.-Хууль хэрэгжихгүй байгаа нь уул уурхайнхны лоббитой холбоотой гэж та хэлсэн. Ажлын хэсгийн зарим гишүүн ингэж дүгнэж байна лээ. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс. ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжихгүй байгаа нь уул уурхайнхны лобби төрийн байгууллагуудад хүчтэй нэвтэрсний илрэл, алт дагасан аалзны торон сүлжээний нэг баримт юм. УИХ хууль баталсан гүйцэтгэх засаглал хэрэгжүүлээд явах учиртай.
-Орхон голын хөндий, сав газар алтны уурхай ажиллаж, гол усыг бохирдуулж байгааг манай сонин асуудал дэвшүүлж, БОАЖЯ, УМХЕГ, Ашигг малтмалын газар хяналт шалгалтын ажил эхлүүлсэн. Энэ талаар ямар байр, суурьтай байна?
-Энд нэг зүйлийг ойл гох хэрэгтэй. Хүн төрөлхтөний түүх гол усаа дагаж үүссэн. Дэлхийн түүхээс үзэхэд Нил, Шар мөрөн, Хөх мөрөн зэрэг том гол мөрнийг дагаж амьдрал үүссэн байдаг. Төв Азийн цээжинд хэдэн мянган жилээр суурьшин амьдарч ирсэн нүүдэлчин овог, аймгийнхан, тэр дотроо монголчуудын амьдрал ч түүнтэй адил гол усаа даган оршиж ирсэн. Орхон гол монголын хамгийн урт гол, Орхоны хөндий ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхийн дурсгалт газар. Тиймээс ухаж төнхөх битгий хэл, ширүүхэн ч гишгэх эрх бидэнд байхгүй.
-Нийслэлийн хүн амын цэвэр усны ундарга болсон Туул гол ширгэхэд хүрч биднийг түгшээх боллоо. Аварч хамгаалах талаар ямар бодолтой байна?
-Туул гол Орхоны адил монголын түүхтэй холбоотой томоохон гол.Туулын Хар Түнэд Ван хан Тоорилын өвлийн ордон байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Мөн Монголын тусгаар тогтнолын төлөө олон удаагийн тулаан болсон дурсгаж газар. Нэг үгээр хэлбэл, Туул гол тусгаар тогтнолын үнэтэй.Гэтэл өнөөдөр Туул гол ардчилсан Монгол Улсын сүүлийн 20 жилийн эмгэнэлт түүхийн гэрч болчихоод байна. Голын эхэнд алт олборлож, эргийнх нь модыг огтолж байна. Туулын хөндийд монголын хүн амын бараг талаас илүү нь хуарагнасан. Экологийн тэнцвэртэй байдал алдагдаж байна. уул уурхайн үйлдвэрлэл явуулж, бохироо Туул гол руугаа урсгаж байгааг бид зөндөө ярьж хэлдэг ч хэвээр байна. Энэ байдал цааш үргэлжилж Туул голынхоо амийг таслах юм бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.
Эх сурвалж: Өнөөдөр сонин