2012.08.23

ЕБС-иуд гурван ээлжээр хичээллэнэ

2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуулийн 131 бүлэг гурван ээлжээр хичээллэнэ. Тодруулбал, нийслэлд 23 сургууль, орон нутагт хоёр сургууль нэмэлт өргөтгөл барих газаргүйгээс сурагчдын ачаалал ийн нэмэгджээ. Орон нутагт Дорноговь аймгийн Замын-Үүдийн сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургууль гурван ээлжээр хичээллэнэ.

Нийслэлд Монгол гуравдугаар сургууль, есдүгээр сургууль, 73, 14, 33, 53, 85, 62, 65, 107, 109 “Амгалан цогцолбор”, “Голомт цогцолбор” зэрэг сургуулиуд гурван ээлжээр хичээллэх юм байна. Харин удахгүй өргөтгөл нь ашиглалтанд орох 92 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.