Цэвэр шүүсээр нь хийдэг ундаа Монголд байхгүй
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай жимсний шүүс үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөгчидтэй өчигдөр уулзаж, сурталчилгааны талаар ярилцлаа. Тэрбээр “Энэ оны долоодугаар сард баталсан стандартад шүүсний шошгон дээр орц, найрлагыг нь бичих хэрэгтэй гэж заасан. Гэтэл сурталчилгаагаар “Цэвэр өтгөрүүлсэн шүүс” хэмээн хэрэглэгчдийг хуурдаг. Харин гаалиар жимс биш сироп их хэмжээгээр орж ирдэг” хэмээв.
Үйлдвэрлэгч компаниудаас жимс шахан шүүсээ хийдэг, эсэхийг асуухад “Монголд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аль ч компани түүхий эд болгон жимс оруулж ирдэггүй” хэмээн хариулсан. Тиймээс шошгон дээр стандартын дагуу цэвэр шүүс биш, сэргээсэн шүүс хэмээн тавихыг даалгасан юм. Энэ үеэр “Витавит” компанийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал Т.Сайнбилэг “Манайд 51 нэр төрлийн 46 сая шошго буюу үнийн дүнгээр тооцвол 1.3 тэрбум гаруй төгрөгийн үлдэгдлэл байна. Шошгоо өөрчлөх болбол тэдгээр сав, баглаа боодлыг устгах болж байна уу. Шинэ стандартыг бүгд нэгэн зэрэг мөрдөх ёстой” гэлээ.
Хариуд нь ШӨХТГ-ын дарга “Стандарт батлаад дөрвөн сар гаруй болж байхад хэрэгжүүлэх нэг ч алхам хийгээгүй байна. Та бүхний саналыг харгалзан дараа жилийн гуравдугаар сарын 1 гэхэд шошгыг стандартад нийцүүлэн шинэчилж, хэрэглэгчдийг бодит мэдээллээр хангах хэрэгтэй” гэсэн. Энэ хугацаанд шинэ стандартыг хэрэгж үүлээгүй тохиолдолд худал дааны газруудад албан бичиг явуулж, заруулахгүй байх арга хэмжээ авах гэнэ. Сироп найруулж зарж буйгаа үнэн зөвөөр нь бичихийг шаардлаа.