Н.Энх­болд: Төсвийн цэг, таслал болгон чухал
2008.12.28

Н.Энх­болд: Төсвийн цэг, таслал болгон чухал

     УИХ дахь МАН-ын ги­шүүд өчигдөр хуралдаж, 2013 оны Төсвийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Ингэхдээ тэд төсөв нэмэгдсэн ч нийг­мийн халамжийг сайж­руу­лах тухай огтхон ч тусгаагүйд шүүмжлэлтэй хандсан байна. Тухайл­бал, цалин нэмэх эсэх талаар ямар нэг хөрөнгө төсөвлөөгүй нь учир ду­тагдалтай гэнэ.

        МАН-ынх­­ны үзэж буйгаар тө­сөв нэмэгдсэн учир инф­ляцийн түвшинтэйгээ уял­дуулж цалинг ч гэсэн то­дорхой хувиар нэмэх ёс­той аж. Хэрэв төрийн албан хаагчдын цалинг нэмбэл хувийн хэвш­лийнх­ний цалин ч дагаад нэмэгдэнэ хэмээн тус намынхан тооцож буй гэнэ. Тэдний хувьд Зас­гийн эрх барих хуга­цаан­даа, ялангуяа сүүлийн гурван жилийн хугацаанд цалинг нэг сая төгрөг болгох зорилт тавьж бай­жээ. Учир нь тэдний тоо­цоо судалгаагаар инф­ляци өсч байгаа эдгээр жилүүдэд уг зорилт бие­лэх боломжтой байсан гэнэ.       

   2013 оны Төсвийн ту­хай хуульд байгаа өөр нэг зөрчилтэй зүйл бол их хэмжээний буюу 110 тэр­бум төгрөгийг ямар ч за­даргаагүй оруулж ирсэн нь анхаарал татаж байгаа аж.

Өмнө нь ийм тохиол­дол байгаагүй бөгөөд цаа­шид энэ мэт буруу жишиг тогтож болзошгүй хэмээн тус намынхан ихэд болгоомжилж бай­гаагаа илэрхийллээ.

         УИХ-аар хэлэлцэж буй ирэх оны Төсвийн тухай хуульд энэ мэт ал­даатай зүйл олон байгаа тул тус намын гишүүд уг хуулийн цэг, таслал бүр дээр сайтар ажиллахаар тохиролцсон тухайгаа энэ үеэр хэлж байв.

         Түүнчлэн өнгөрөгч баа­сан гаригт Ерөнхий­лөгчөөс өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д суудалтай на­мууд өмнө нь зөв­шилц­сөн байсан тул ямар нэг саадгүйгээр батлагдана гэдэг итгэлтэй байгаагаа тус намын гишүүн Н.Энх­болд хэлж байлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.