УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзлаа. Тэрбээр УИХ-ын сонгуулийн будлианаас болоод жил гаруйн дараа парламентад орж ирсэн учраас нэгдсэн төсөв батлахад анх удаагаа оролцсон юм.
-Тийм ээ, би улсын төсөв хэлэлцэхэд анх удаагаа оролцлоо. Гэхдээ нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэхэд олон жил оролцсон маань энэ удаад их хэрэг боллоо. Төсвийн алдагдлыг бууруулахад хувьдаа их анхаарч ажиллахыг хичээсэн. Ер нь нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэхэд ч гэсэн орлого нэмэх, зарлагаа бууруулах гэсэн зовлон байдаг л даа. Энэ л зарчмаар явлаа.
-Иргэд Хүний хөгжил санг байгуулснаар баахан бэлэн мөнгө уяраана гэж ойлгоод байх шиг байна. Үнэндээ тийм асуудал байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ сан бол Монгол Улсын иргэн бүрийн ирээдүйд ашигт малтмалын баялгаас хүртэх баталгаа юм. Өөрөөр хэлбэл баялгийн тэгш хуваарилалтын зарчмаар иргэн бүрт хувь хүртээх асуудал нэг голдиролд орж байна гэсэн үг.
Мөн улс төрийн замбараагүй олон амлалтыг халах эхлэлийг тавилаа. Гэхдээ энэ асуудлыг 100 хувь зөв, эсвэл 100 хувь буруу гэж дүгнэхэд эрт байна.
-Сангийн яамныхан хэзээ ч бодит орлогыг үнэн зөвөөр нь мэдээлдэггүй. Санхүүгийн мэргэжилтнүүдийн төрөлхийн зан гэх үү дээ. Иймээс булгууд ихээхэн нухацтай хэлэлцэхээс өөр аргагүй байв. Жишээлбэл, зэсийн үнэ дэлхийн зах зээлд одоо 6600-6800 ам.долларт хэлбэлзэж байхад бид ирэх оныхоо төсөвт 5800 ам.доллараар тооцоод хийчихэж яагаад болохгүй гэж. Би 5800 гэдэг тоог харин ч нормаль гэж үзэж байгаа. Нэгэнт л Монгол гэдэг айлын 2010 оны бүхий л асуудлыг нэгтгэн шийдэж байгаа болохоор төсвөө парламент маш нарийн судалж, олноороо санаа оноогоо гарган хэлэлцэх шаардлагатай байсан.