Ц.Даваасүрэн: Зэсийн үнэ өсөж байна шүү дээ
Монгол Улсын 2009 оны тєсвийн тєслийг УИХ-аар хэлэлцэж байна. Дэлхийн зах зээл дээр зэс, алтны ханш унасан тул ирэх оны тєсвийг єєрчлєн задлах талаар УИХ дахь намын бүлгүүд хэлэлцлээ. Нэг тонн зэсийн үнийг 6700 ам.доллар байхаар мєнгєє тєсєвлєсєн ч одоо 3200 ам.долларт хүрч буурсан. Ирэх оны тєсєвт зэсийн үнийг 3200 эсвэл 4200 ам.доллараар тооцох санал гараад байна. Yүнийг судлах ажлын хэсгийг хоёр намын бүлэг тус бүртээ байгуулсан бєгєєд тэд єчигдєр хамтран ярилцав. МАХН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Хоёр намын ажлын хэсгүүд ямар шийдвэр гаргасан бэ?
-Бидний хороонд зєрчилдсєн зүйл байхгүй ч саналаа Байнгын хороонд танилцуулах болоогүй гэж үзсэн. Байнгын хорооны хурал дээр гишүүд олон санал хураалгаж тєсвийн хэмжээ нэмэгдэх болов уу гэж болгоомжилж байна. Ирэх оны тєсєвт хєрєнгє оруулалтын хэмжээг бодлоготой хийе гэж ярилцсан. Аймаг, дүүрэгт ажлын байр нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэр бий болгох чиглэлээр хєрєнгє оруулах нь дээр.
-Зєрүүтэй саналууд юу байна вэ?
-Ноолуурын үнийн зөрүүд малчдад олгох 30.5 тэрбум тєгрєгийг хэт улстєржүүлж байна. Малчид хүүхдийнхээ сургалтын тєлбєрийг тєлєхєєс эхлээд голдуу ХААН банкнаас зээл авчихсан. Одоо зээлээ тєлєхєд хүнд болсон байна. Манай намын бүлэг ноолуур, арьс ширний үнэ унаад орлогогүй болчихсон үед нь малчдыг нэг удаа дэмжих байр суурьтай байгаа. Мєн томилгооны талаар тохирохгүй байна. Дэд сайд байх уу, үгүй юү гэх асуудал єєрєє зєрчилтэй. Хоёр намын гэрээнд дэд сайдтай байна, түүнийгээ 60:40 гэсэн харьцаагаар хуваахаар тохирсон шүү дээ. Гэтэл одоо АН-ынхан дэд сайдын албыг бүрмєсєн зєвшєєрєхгүй байна.
-2009 оны тєсєвт нэг тонн зэсийн үнэ хэдэн тєгрєг байх бол?
-3200, эсвэл 4200 ам.доллараар тооцох урьдчилсан тєлєвлєгєє бий. Гэхдээ єнєєдєр зэсийн үнэ єсчихсєн байна. Ємнє нь тєсвийн орлогыг тооцохдоо зэсийн үнийг хэзээ ч бууруулж авдаггүй байсан. Ямар нэг хэмжээгээр єсгєж тооцдог. Энэ удаа ч бууруулж тооцох нь зохистой биш гэж би бодож байгаа. Зэсийн үнэ дээр шийдэлд хүрчих байх.
-МАХН-ын бүлэг алтны 68 хувийн татварын талаар ямар саналтай байна вэ?
-Алтанд ногдуулах татварын хувийг єндєрсгєх нь буруу гэж манай намын бүлэг дээр ярилцсан. Монгол Улсыг хєгжүүлэх санд орох 51 тэрбум байхгүй болчих гээд байна. Нэг талаар бид байгалийн баялгаасаа ард түмэндээ хуваах ёстой. Нєгєє талаар алтны компаниуд алтаа нуусныхаа тєлєє шагнал авч болохгүй шүү дээ. Тэд олборлосон алтаа нууцаар хил гаргадаг. Энэ далд бизнесийг хамгаалж болохгүй. Тєр алтны компаниудын татварыг тєлүүлж сангаа бүрдүүлэх ёстой гэж манай намын бүлэг үзсэн.