Балдан-очир гишүүний санал дэмжигдлээ
Өчигдрийн байнгын хорооны хуралд дээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэлэлцсэн бөгөөд үүнд УИХ-ын гишүүн Балдан- очир дараах саналыг гаргаж,гишүүдийн дэмжилгийг авлаа.
Нэгэнт зардал мөнгөө өөрсдөө төлөөд гадаадад оччихсон иргэдээ Засгийн газраас дэмжээд, хэрэгтэй бол хөрөнгө мөнгийг нь өгөөд нарийн мэргэжлийн сургалтад дадлагад хамруулж, өндөр технологи эзэмшүүлж сургая. Тэгээд тэднийгээ эргээд улс орондоо сурсан мэдсэнээрээ ажиллах нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн энэ санааг гишүүн Балдан-Очир гаргасан юм. Түүний энэ саналыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах боломжтой хэмээн Сангийн сайд уриалагхан хүлээн авлаа. Сангийн сайд ч төдийгүй байнгын хорооны гишүүд ч Балдан-Очир гишүүний энэ саналыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахыг дэмжлээ.
Түүнээс гадна “Монгол гэр хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” саналыг Завхан аймгаас сонгогдсон гишүүн Балдан-Очир гарсан бөгөөд гишүүд дуу нэгтэйгээр уг саналыг засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахыг дэмжлээ.