2008.11.10

УИХ Үндсэн чиглэл хэлэлцэж эхэллээ

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар “ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд С.Баярцогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нар танилцуулснаар гишүүдийн асуулт хариулт эхэллээ. Асуулт хариулт эхлэхэд Э.Бат-Үүл гишүүн "Үндсэн хуульд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөтөлбөр гэж хоёр тусдаа зүйл байдаг.

Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хөтөлбөр гэдэг. Энэ хоёрыг хольж хутгаад байна. Засгийн газар ажлын төлөвлөгөө гэж өөрсдөө гаргаад биднээр батлуулахгүй яваад байна. Үүнийг өөрчлөх цаг болсон" хэмээн өмнөх парламентын үеэс тогтсон буруу жишгийг өөрчлөх шаардлагатай гэдгийг гишүүдэд хэлж байв.

Чуулганы хуралдааны үер гишүүдийн хамгийн их шүүмжилж байсан асуудал бол үндсэн чиглэл болон мөрийн хөтөлбөр хоорондоо уялдаа муутай байна, нэгэнд нь тусгагдсан зүйл нөгөөд нь байна гэсэн шүүмжлэл байлаа. Түүнчлэн үндсэн чиглэл нь мөрийн хөтөлбөрийн нэг жилийн төлөвлөгөө мөртлөө тодорхой бус заалт ихтэй байгааг гишүүд шүүмжилж байлаа.

Ц.Нямдорж сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан асуудлыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох боломж бүрдүүлэх нь УИХ-ын нэн тэргүүнд анхаарах шаардлагатай зүйл гэдгийг санууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.