Дуучин Бейонсе "Обама" ээмгээр гангарав
2012.10.31

Дуучин Бейонсе "Обама" ээмгээр гангарав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам олны танил эрхмүүд улс төрийн үзлээ янз бүрээр илэрхийлээд байна. Дуучин Мадонна Шинэ Орлеанд болсон тоглолтынхоо дундуур Барак Обамагийн төлөө санал өгөх гэж буйгаа илэрхийлээд "Тэртэй тэргүй Обама гарах юм чинь" гэж ярьсан нь олны шүүмжлэлийг дагуулжээ. Тоглолтынхоо оргил хэсгийг улстөржүүлсэнд үзэгчид ихэд дургүйцэж зарим нь тоглолтыг орхин гарсан байна.

Энэ мэтээр алдартнууд дэмжиж буй нэр дэвшигчээ ил, далд хэлбэрээр зарлаад байгаа гом. Б.Обамат Мэрайя Кэри, Алиша Кэйс, Бейонсе, Рики Мартин, Стивен Спил-берг, Гвен Стефани нар дэмжиж буйгаа мэдэгдээд байгаа бол Митт Ромниг Кид Рок, Клинт Иствүд нарын алдарт-ууд дэмжиж байгаа аж.

Б.Обамагийн кампанит ажилд хамгийн идэвхтэй оролцож байгаа нь дуучин Бейонсе болоод байна.Тэрээр "Обама" гэсэн бичигтэй алтадмал ээмгээр ойрд гоёх болсон гэнэ. Б.Обама сонгуулийн ажилдаа зориулж ийм ээмгийг 2000 ширхэг гаргажээ. "Обама" алтадмал ээмэг 32 ам.доллараар худалдаж байгаа бол мөнгөөр бүрсэн нь 28 ам.доллар гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.