2010.10.22

П.Алтангэрэл: Өнгөрсөн хоёр жил парламент яаж ажилласныг ерөнхийлөгч дүгнэлээ

-Ерөнхийлөгчийн үгийг гишүүд яаж хүлээж авав-

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нэлээд жинтэй үг хэлсэн. Төрийн тэргүүний хэлсэн үгтэй холбогдуулан зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

П.Алтангэрэл: Өнгөрсөн хоёр жил парламент яаж ажилласныг ерөнхийлөгч дүгнэлээ

-Ерөнхийлөгчийн хэлсэн үг тун зөв. Өнгөрсөн хоёр жилд парламент яаж ажилласныг дүгнэсэн үг хэллээ гэж бодож байна. Гэхдээ та нар юу ч биш гээгүй. Алдсан оносныг дүгнэсэн. Монгол ардын нэг сайхан үг бий. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй гэж. Ард түмэнд юу хэрэгтэй байна вэ гэхчлэн хатуу үг хэлсэн. УИХ-ын цаашдын ажилд санаа авах олон зүйлийг анхааруулж хэлсэн. Хааяа хатуу үг сонсох зүгээр шүү дээ. УИХ-ын гишүүдийн хувьд нээрээ үүн дээр анхаармаар, бодмоор, санаа авмаар юм байна шүү гэсэн сэдэл егсөн байх. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд санаа авах зүйл олон байсан. Гадаадаас ажиллах хүч авах, монголчууд гадаадад ажиллах тухай хуулийн төсөлд л гэхэд монголчуудыг ажилгүй болгох бодлого тусгагдсан байсан. Тийм хуулийг эсэргүүцэхээс өөр аргагүй. Монголчуудыг ажилгүй болгох хууль санаачилсан Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох ёстой. Засгийн газар маш сайн тооцоо.судалгаатай хуулийн төсөл оруулж ирэхгүй бол ганц гишүүн шүүмжлэхэд татдаг хуулийн төсөл байж болохгүй гэсэн. Энэ үнэн шүү дээ. Ийм байдлаас болж Зас-гийн газрын нэр хүнд унаад

байна. Орон нутагт эрх мэдэл олгох тухай Ерөнхийлөгчийн санааг би дэмжиж байгаа. Ерөнхийлөгч энэ санааг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа хэлж байсан. Хуулиар булаасан эрх мэдлийг нь орон нутагт хуулиар буцаан олгоно гэж. Үүнийг парламент одоо болтол хийж чадаагүй. Чадахгүйдээ биш хүсэл зориггүйдээ л ингээд байгаа юм.

Ж.Батсуурь: Энэ бол тухайн хүний уран сайхны хэтрүүлэг, илтгэх арга барилтай холбоотой

-Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг. Аль нэг намаас түдгэлзсэн албан тушаалтан. Тиймээс УИХ, Засгийн газарт шүүмжлэлтэй хандсан. Энэ бол байлгүй яах вэ. Ард түмний бухимдлыг төрүүлсэн, шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг хөндөж ярьж байна лээ. Зарим нэг асуудлаар анхаарах шаардлагатай гэж бодогдсон. Гэхдээ ард түмэн бүх эрх мэдлээ алдсан мэт ярьж байна лээ. Энэ бол яах вэ, тухайн хүний уран сайхны хэтрүүлэг, илтгэх арга барилтай холбоотой байж магадгүй. Зарим хүн тэмдэглэлт ой, байнгын ажиллагаатай чуулганы баярын өдөр ийм үг хэллээ гэж байна. Өнөөдөр ард түмэнд шаардлагатай байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлаас гаргах арга зам, төрийн албаны шударга ардчилсан тогтолцоо, хариуцлагатай байх зарчим гээд нэн чухал асуудлыг хөндсөн үг хэлсэн.

Гэхдээ өнөөгийн Ерөнхийлөгч хоёр ч удаа Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд байсан хүн. Энэ асуудлыг шийдэхээр ажиллаж л байсан байх. АТГ-ын даргыг өөрчлөх гэх мэт тодорхой асуудлаар бол надад бодол бий. Ерөнхий прокурорыг л гэхэд янз бүрээр хэлж байгаад өргөдлийг нь өгүүлж, өөр хүн тавилаа. М.Алтанхуягийг би зах зухаас нь мэднэ. Айхтар болохгүй хүн байгаагүй. Одоо түүний оронд тавьсан хүн нь ч тийм шударга хүн биш. Тиймээс тэрээр нийгмийг тэр чигээр тэр чигээр нь цэвэрлэчихээгүй байх. Тиймээс Ерөнхийлөгч хэн нэгэн руу дайрч давшлаад л, халж солих гээд байгаа нь хэр зохимжтойг би ойлгохгүй байна.

С.Эрдэнэ:Ерөнхийлөгч тэсвэр алдаад ийм үг хэллээ

-Ерөнхийлөгчийн хэлсэн үг, байр суурьтай 100 хувь санал нэг байгаа. Үүнийг би Ерөнхийлөгч ингэж хэлсний дараа ч хэлж байгаа юм биш. Өмнө нь ч хэлж байсан. Би хамтарсан Засгийн газрын эсрэг хатуу зогсч байсан. Хамтрах гэдэг нэрээр хуулийг гууль болгож байна шүү дээ. Хяналт гэж алга, хариуцлага гэж алга. Оюутолгой, Тавантолгой гээд уул уурхайн тухай ярьж байна. Энэ талаар олон түмэнд нээлттэй мэдээлэл алга. Ямар бүтэцтэйгээр, ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. 15 тэрбумын хувь-цаа гаргана гэж л ярьж байна. Хэрэг дээрээ бүх юм нууц байна. УИХ-ын гишүүд 100 хувь мэдээлэлгүй байхад ард түмэн ямар мэдээлэлтэй байх нь ойлгомжтой. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан. УИХ-ын шийдэх асуудлыг  Засгийн газар мэддэг болсон. Ийм байдлаар яваад байж болохгүй.

Парламентын зарчим хаа байна, УИХ нь Засгийн газартаа хяналт тавьдаг, үүрэг чиглэл өгдөг тэр зарчим хаана байна. Амьдрал дээр бүх юм эсрэгээрээ. Засгийн газар УИХ-ын шийдэх асуудлыг зааж өгдөг. Намын бүлгээр дамжуулж УИХ-ын гишүүдээ "базсан" байдал хавтгайрлаа. Бүлгийн эсрэг шийдвэр гаргавал дарамталдаг. Намын эсрэг, бүлгийн бодлогын эсрэг кноп дарвал янз бүрийн дарамт үзүүлдэг, Засгийн газрыг дарамталбал өөрийнх нь санал болгож байгаа ганц нэг асуудлыг унагах зэргээр хариу барьдаг явдал жишиг болжээ. Засгийн газартаа барьцаалагдсан, Засгийн газрыг шүүмжилбэл өөрийнх нь ажил унадаг, барьцаалагддаг ийм байдлаар явж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч гэнэтхэн энэ бүхнийг хэлсэн юм биш. Ард түмэн яриад байгаа.

Иргэд Монгол өрийн нэр хүнд унаж байгааг, төр хяналтгүй, хуйвалдаан газар авсныг сүүлийн хоёр жил ярьж байна. Эцэст нь Ерөнхийлөгч энэ бүхнийг хараад, тэсвэр алдаад, Монгол төрийн тэргүүний хувьд ард түмний бухимдлыг мэдрээд ийм үг хэллээ. Одоо үүнийг хүлээж авах эсэх нь гишүүдийн ухаан л мэднэ. Нөгөө л хувааж идэх сэтгэ-хүйтэйгээ зууралдаад байвал үүнийг тоохгүй. Үнэхээр ард түмэнд үйлчлэх үүргээ ухамсарлаж, санаа сэдэл авч байгаа бол үйл ажиллагаан-даа өөрчлөлт оруулах байх.

Д.Энхбат: Сөрөг хүчингүй парламентад үг хэлээд нэмэргүй

-Ерөнхийлөгч байгаа юмыг л хэлсэн. Энэ ордонд сууж байгаа зарим хүн ийм үгийг чангахан сонсохыг хүссэн. Ордноос гадуур юу болж байгааг сонсохыг хүсч байсан. Түүнийг л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэлсэн, олон зүйл ярьсан. Миний ойлгож байгаагаар УИХ-ын гишүүд үүнийг мэдэхгүйдээ биш, бидний дотор хэргийн эзэд байгаа учир өөрчлөлтийг хийхгүй байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлснийг хэрэгжүүлэхгүй гэсэн хүн УИХ-ын чуулганы танхим дотор олонхи байгаа. Жишээ нь , Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс үүдэн хэлэхэд, би АТГ-ын даргыг хоёр янзаар үнэлнэ. Үнэхээр Монголд авлига, хээл хахууль хавтгайр-сан гэдгийг АТГ-ын даргаас бусад нь мэдэж байгаа.

Авлига хавтгайрсныг мэдэх-гүй ганц газар байгаа. Тэр нь АТГ. Нөгөө талаар АТГ-ыг хамгаалж байгаа байр суурь бол өөрөөсөө Монголын АТГ өөрийнхөө дарга нарын эсрэг ажиллаж, тэднийг яаж шүүх юм. Ингэхээр өнөөгийн төр чөтгөрийн тойрогт орчихоод байна. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн бөгөөд сайдын үүрэгтэй. Тэр нь намынхаа Удирдах зөвлөлийн-гишүүн гээд л. Төрийн эрх мэдэл хэдхэн хүнд төвлөрч байна. Тиймээс гол асуудал нь "Хулгайчийг барь" гэж хулгайч өөрөө хашгирахаар утгагүй болж байна.

 

Гурав дахь хүчний намууд бидний хувьд ийм тогтолцооны эсрэг чадахаараа зүтгэсэн. Ардчилсан Ерөнхийлөгчийг гаргахад хувь нэмрээ оруулсан. Ерөөсөө төрийнхөө тогтолцоог өөрчлөхгүй бол Ерөнхийлөгч сөрөг хүчингүй парламентад үг хэлээд нэмэргүй. Энэ хоёр намынхан юуг ч хүлээж авахгүй. Хяналтын тогтолцоо байхгүй төр юу ч хийхгүй. Энэ төрийн эрхийг барьж байгаа хүмүүс санаа-тайгаар нэг нь нөгөөгөө хянадаг тогтолцоог устгаж байна.

Ч.Улаан:Ерөнхийлөгчийн үгийг хатуу чанга гээд яах вэ

-Ерөнхийлөгчийн үгийг хатуу чанга гээд яах вэ. Ямар ч санал дүгнэлтээс сургамж авах хэрэгтэй. Ер нь төрд ажиллаж байгаа хүнд шүүмжлүүлэх алдаа, магтуулах оноо олон гарна. Төрийн албыг цомхотгох асуудлаар би дөрвөн ч удаа ажлын хэсэг толгойлж ажилласан. Энэ ажил үр дүнтэй болоогүй. Хамгийн сүүлд Засгийн газар санал оруулж ирнэ гээд УИХ-аас үүрэг авсан. Одоо болтол алга. Тэд санал орж ирэх

байх. Төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүнийг цомхотгоно гэдэг амаргүй. Би төрд зүтгэхдээ дөрвөн удаа ийм ажлын хэсэгт орж ажилласан. Нөгөө талаар төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарах асуу-дал бий. Төрөөс боловсруулж байгаа төслийг хянаж байгаа журмыг боловсронгуй болгох хэрэгтэй. УИХ орж ирсэн төсвийг сайжруулах биш хөрөнгө мөнгийг нь тарамдах байдлаар баталдаг. Төсвийн тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнийг ажил хэрэгчээр батлах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан нь том алхам.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.