2010.09.22

Хүн ичээхдээ ч дархан аварга

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын дархан аварга цолыг ид барилдаж байх үедээ авсан, Тэгвэл зодог шуудгаа тайлж, улстөрд орсноосоо хойш ч дархан аварга гэдгээ харуулах гэж ихэд мэрийх болжээ. Тэгвэл тун саяхан түүнд хүн ичээхдээ дархан аварга юм байна гэдгээ нотлох боломж олдсон юм.

Тодруулбал өчигдөр төрийн ордонд Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санаачилга гаргасан орон нутгийн ИТХ-ын дарга нарын ажлын хэсэг хуралджээ. Энэ үеэр гэнэтийн зочин болон орж ирсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлэг яриаг удтал сонсч байснаа нэгэн жинтэйхэн үгийг хатуухан хэлээд гарч одсон аж. Учир нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хэлснээр Дорнод аймаг иргэддээ байна уу, аль эсвэл сонгогдсон гурван гишүүндээ байна уу, хил залгаа Хэнтий аймгийнхаа хөгжлөөс дордсон байдалтай байгааг хатуухан шүүмжлээд авсан. Ялангуяа хил залгаа сумтай нь одоо болтол засмал зам тавьж чадаагүйг арчаагүй гэх үү, ажилгүй гэх үү гэдэг асуултыг тавьж орхисон. Хачирхалтай нь үүнийг нь сонсч байсан УИХ-ын гишүүн Д.Одбаяр ичсэн хүн хүн ална гэгчээр «Ярьж байгаа асуудалдаа орох хэрэгтэй. Тэр замын асуудал жичдээ болох зүйл биз» хэмээснээр эвгүй байдлаасаа тун ч чадварлаг мултраад амжсан юм. Уг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлж бай-гаа болохоос бодох л ёстой зүйлийн нэг баймаар сан даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.