Хамгийн олон бие даагчтай тойрог
2012.11.01

Хамгийн олон бие даагчтай тойрог

Зүүн бүсийн төв Дорнодын тойрогт орон нутгийн сонгууль нэлээд маапаантай байдлаар өрнөх дур зураг байна. Тэрч буү хэл. анхнаасаа л бүрхэг асуултууд дэндүү олон байна. тэнд. Аймгийн ИТХ 35 суудалтай бол орон нутгийн сонгуульд нийтдээ 88 хүн нэр дэвшжээ. Түүнээс 18 нь бие даагч гэж байгаа. Бие даагч эрхмүүдийн 10 гаруй нь УИХ-ын сонгуульд бие дааж сонгогдсон Х.Болорчулууны хүн гэх тодотголтой.Цаашилбал. орон нутгийн сонгуулиар олонхи болж чадвал АН-д элсэх сонирхолтой юм байх.

Орон нутгийн сонгууль хараахан эхлээгүй ч Дорнод аймагт сонгуулийн оршил, цомнол аль эрт яваад эхэлчихсэн нь энэ.

АН-ын хяналтын ерөнхий хороо гэхэд л сонгууль угтан хуралдаж, Дорнод аймаг дахь АН-ын дэд дарга нарынхаа нэр дэвших эрхийг хасчээ. Ингэснээр олонд танигдсан нэр дэвшвэл нэлээд магадлалтай нөхдүүд хашааны гадна үлдсэн байна.

Гэхдээ ингэж хасахгүй бол болохгүй хэргийг дээрх эрхмүүд өдүүлсэн гэх. Аймгийн АН-ыг удирдаж байсан дэд дарга Д.Баатархуяг, Ц.Хаснаа нар УИХ-ын сонгуулиар өөр намыг дэмжсэн учраас нэр дэвших эрхээ хасуулаад зогсохгуй намын дүрмээр хөөгдсөн гэнэ. Гэхдээ энэ нь дүр эсгэсэн байдал, ямар нэгэн тохиролцоо хийж "жүжиг" дэглэсэн байх магадлалтай гэнэ. Учир нь АН засаг барьж байгаагийн хэрэг юусан билээ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа гэх хүн олон байна. Итгэлтэй байхаас ч арга алга.

Учир нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшигчдийг бичиг, баримтын бүртгэл дутуу нэрээр бүртгээгүй. Тиймээс тус эвслээс аймгийн төвд хоёр хүн бие дааж нэр дэвшсэн бол харин хөдөө сумдад нэр дэвшигч олон байна. ИЗНН ч мөн адил. Олонхи нь бичиг, баримтын зөрчилтэй, цагтаа ирж амжаагүй гэх шалтгаанаар хасагджээ. АН итгэлтэй байгаагийн бас нэг шалтгаан нь тус аймаг дахь АН-ын дарга шинэ хүн болжээ. Өмнөх дарга нь хэл аманд орооцолдож намынхаа нэр хүндээс доош чангааж байсан бол энэ удаа цагаан морин жилийн хувьсгалын тэргүүн эгнээнд тэмцэж явсан Цэрэнчимэг гэдэг эмэгтэй намаа тэргүүлэн орон нутгийн сонгуульд оролцоно.

МАН -ын хувьд нөхцөл байдал тун бүрхэг байна. Дорнод аймаг дахь МАН-ын даргын сонгуульд нэр цэвэр гэсэн шалгуураар М.Бадамсүрэн гэдэг залуу сонгогдсон. Энэ суудалд горилж очсон УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг намын гишүүд нь ч, иргэд, сонгогчид ч дэмжсэнгүй. Ингээд аймгийн Засаг дарга болох мөрөөдөлд нь цэг тавьж орхиж. Гэхдээ аймгийн МАН-ын шинэ даргыг Д.Одбаярын гарын хүн гэлцдэг бол Н.Номтойбаярт урвасан, Ардын намыг МАК-ийн нам болгох гэж байгаа гэх сөрөг сурталчилгаа газар авчээ,

Дорнодын орон нутгийн сонгуулийн өнгө иймэрхүү. Гэхдээ өнгөн дээрээ ийм ч, өгөх дээрээ иргэд хэнийг ч сонгож мэднэ гэх хүн олон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.