2010.06.17

2009 оны төсвийн тухай хуулиар баталсан төсөв буюу орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Тэргүүн Шадар сайдын багцад тусгагдсан 500.0 сая төгрөгийг дараах асуудлуудыг шийдхэд зориулжээ

Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулиар баталсан төсөв буюу орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Тэргүүн Шадар сайдын багцад тусгагдсан 500.0 сая төгрөгийг тойрогт тулгамдаж байгаа нэн даруй шийдвэрлэх шаардлагатай олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад захиран зарцуулсан. Гишүүд тус 500.0 сая төгрөгийг бэлнээр авдаггүй бөгөөд тухайн хөрөнгө оруулалтыг төрийн захиргааны байгууллагууд сонгон шалгаруулалтын зарчимаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлын явцыг нь хянаж байдаг. Иймд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан тойрогтоо ЧД-ийн ЗДТГ-аас ирүүлсэн саналыг үндэслэн дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хийгдсэн ажил

Төсөвт өртөг

Тендерийн ажил зохион байгуулсан газар

Тайлбар

1

Чингэлтэй дүүргийн амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу орон гэргүй 80 иргэнд дөрвөн ханатай иж бүрэн гэр 35 ширхэг, таван ханатай иж бүрэн гэр 45 ширхэгийг өгсөн.

Тэргүүн шадар сайдын 2009.06.08-ны өдрийн 41 дүгээр тушаалаар НХХС-ын багцад 70.0 сая төгрөг

НХХЯ тендер зохион байгуулж Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үйлдвэр шалгаран дээрх гэрүүдийг нийлүүлсэн.

Нийт 80 айл өрх гэр хүлээн авсан.

2

Хотын төвөөс алслагдсан гэр хорооллын иргэдэд  эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй болгох зорилгоор дүүргийн 12,17,18 дугаар хорооны өрхийн эмнэлэгүүдэд түргэн тусламжийн машин өгсөн.

Тэргүүн шадар сайдын 2009.06.08-ны өдрийн 41 дүгээр тушаалаар ЭМС-ын багцад 20.0 сая төгрөг

ЭМС-ын багцад байсан энэхүү ажил ЧД-ийн засаг даргын багцад шилжиж ЧД-ийн ЗДТГазар тендерийг зохион байгуулсан. Тендерт Сликон стилл ХХК шалгарч Honda Accent маркийн 3 ширхэг авто машин нийлүүлсэн.

Дүүргийн    Шижид дүг, Мөнх үйлстэн, Үйлс нэгтэн өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудад хүлээлгэн өгөв

3

Хотын төвөөс алслагдсан гэр хорооллын иргэдэд ахуйн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор халуун ус, үсчин, гуталчин байрлах ахуйн үйлчилгээний цогцолборыг дүүргийн 10, 13, 14, 17 дугаар хороонд барив.

Тэргүүн шадар сайдын 2009.06.08-ны өдрийн 41 дүгээр тушаалаар ЗТБХБС-ын багцад 180.0 сая төгрөг

Тендерийг ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба зохион байгуулж  Тендерт “Буурал сутай” ХХК, “Баасан трейд” ХХК, “Эрдэнэ сэврээ” ХХК тус тус шалгаран гүйцэтгэсэн.

Барилгын ажил дуусан иргэдэд үйлчлэхэд бэлэн болоод байна

4

Дүүргийн 10, 11, 12, 14, 19 дүгээр хороонд явган зорчигчийн гүүр, 17 дугаар хороонд авто гүүр барьж ашиглалтанд орууллаа.

Тэргүүн шадар сайдын 2009.06.08-ны өдрийн 41 дүгээр тушаалаар ЗТБХБС-ын багцад 176.0 сая төгрөг

Тендерийг авто замын газар зохион байгуулж гүйцэтгэгчээр ЗМЗ ХХК, Хансуун зам ХХК тус тус шалгаран гүйцэтгэсэн.

Гүүрнүүд өнгөрсөн 9 сард ашиглалтанд орсон.

5

Дүүргийн 5, 37, 39 дүгээр сургуулиудад сүүлийн үеийн иж бүрэн 65 ширхэг  компьютерийг өгсөн.

Тэргүүн шадар сайдын 2009.11.04-ний өдрийн 123 дугаар тушаалаар ЗТБХБС-ын багцад 50.0 сая төгрөг

Тендерийг ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба зохион байгуулж  Тендерт “Хард сервис” ХХК, “Арвижих ням” ХХК тус тус шалгаран гүйцэтгэсэн.

Сургуулиудад компьютер хүлээлгэн өгч компьютерийн танхим байгуулав.

6

Дүүргийн 9 дүгээр хорооны байрны тавилгыг шинэчлэв.

Тэргүүн шадар сайдын 2009.12.17-ны өдрийн 141 дүгээр тушаалаар ЗТБХБС-ын багцад 4.0 сая төгрөг

Тендерийг ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба зохион байгуулж  Тендерт “Арвижих ням” ХХК шалгаран оффис тавилга нийлүүлсэн.

Хорооны байранд оффисын шинэ иж бүрэн тавилга өгөв.

Нийт

500.0 сая төгрөг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.