2010.03.17

Н.Энхболд: Хамтарсан Засгийн газар байх шаардлагатай эсэхийг Бага хурлаар ярина

УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Яасан гэж намын даргыг солих юм-
-УИХ дахь хоёр намын бүлэг болон Байнгын хороод ирэх долоо хоногоос ажлаа эхлэх гэж байна. Хаврын чуулганаар эхний ээлжинд хэлэлцэхээр тогтсон асуудлуудын жагсаалтыг харахад нэлээн ярвигтай, удаан хугацаанд ярьж байгаа хуулийн төслүүд байна. Сонгуулийн тухай, УИХ-ын тухай багц хууль гээд л...?

Тийм. Хаврын чуулганаар олон том асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тавантолгойн ордын асуудлыг цогцоор яаж шийдэх вэ гэдгийг ярилцана. Зөвхөн Тавантолгойн орд бус тухайн орд тойрсон дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг цогцоор шийднэ гэж бодож байгаа. Энэ талаар иргэдтэй санал солилцоно. Тэд дэмжих байх. Томоохон ордуудыг хэрхэн ашиглахаас намуудын сонгуулийн амлалтыг биелүүлэх эсэх нь шийдэгдэнэ. Сонгуулийн үеэр байгалийн баялгаас олсон орлогоо тэнцвэртэй хуваана гэж ярьж, нэг сая, 1.5 сая төгрөг амласан. Энэ бүхний өмнө заавал тодотгож ярьж байсан зүйл нь, юуны урьд ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж байж хувь, хишиг хүртээх асуудлыг шийднэ гэдгийг ойлгуулсан гэж боддог. Тиймээс иргэд уул уурхайн том төслүүд хэрэгжиж, эдийн засгийн эргэлтэд орж, үр дүнгээ өгөөсэй гэж бодож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ талаар түлхүү ярина гэж бодож байна.

Хаврын чуулган эхэлмэгц хамгийн түрүүнд ямар асуудлыг барьж авах бол оо?

-Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж УИХ-ын дарга захирамж гаргасан. Саяын миний хэлсэн асуудлуудыг эхний ээлжинд хэлэлцэнэ. Ер нь хаврын чуулганаар нэлээд хэдэн том асуудлыг оруулж ирнэ. Хамтарсан Засгийн газар байгуулж, улс орны өмне тулгамдсан том том асуудлыг шийднэ гэчихээд нэлээдийг нь шийдэлгүй хоёр жил болж байгаа нь хүмүүсийн итгэлийг алдаж, хамтарсан Засгийн газар хэрэгтэй юү гэж асуухад хүргэлээ. Тиймээс хэрэгтэй юм хийлээ гэдгийг харуулах боломж нь хаврын чуулган гэж харж байна.

-Тавантолгойн гэрээ,хэлэлцээ ямар төвшиндяваа талаар мэдээлэл байна уу. УИХ-ын зүгээс уг ордын асуудлыг шийдэхээряаравчилж байгаа гэж ойлгож болох уу?

-Манайхан дандаа гадаадын хөрөнгө оруулалтаар хийх юм, өөрсдөө хийж чаддаггүй юм уу гэх мэт шүүмжлэл гардаг. Томоохон ордоо монголчууд 100 хувь эзэмших ёстой гэдэг байр суурьтай хүмүүс ч бий. Гэхдээ ингэж шүүмжилж байгаа хүмүүс яг яаж вэ гэдэг арга механизмыг нь хэлдэггүй. Энэ тал дээр ойлголтоо нэгтгэх, хэн хаанаас ямар хөрөнгө зарцуулж байж бидний хүсээд байгаа үр дүнд хүрэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Манай гишүүд чуулганы завсарлагаар гадагшаа явж энэ талаар судалсан. Би саяхан БНХАУ-д очиж зарим хүнд үйлдвэрүүдтэй нь танилцсан. Монголын хэсэг залуу нийлээд хөрөнгө оруулалтын сан байгуулсан байна. Тэд Герман, Хятадын банк, санхүү, даатгалын байгууллага, компаниудын төслийг хэрхэн хэрэгжүүлэх, яаж гардан гүйцэтгэх вэ гэдэг асуудлаар судалгаа хийж байгаа юм билээ. Тэдний хүсэлт болгосноор Хятадын нүүрс коксжуулах үйлдвэр болон гангийн үйлдвэртэй нь танилцсан. Нүүрсээ коксжуулаад, долоо, найман дагавар бүтээгдэхүүн гаргадаг.юм байна. Ингэж хэсгийг эрчим хүчний зориулалтаар ашиглаж, нэг хэсгийг нь угааж коксжуулаад бүтээгдэхүүн болгон гаргах хэрэгтэй. Миний хувьд аль аль тийшээ төмөр зам тавих нь зөв гэж боддог. Төмөр зам нь улсын мэдлийнх, түүнийг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь хувийн хэвшлийнх байна гэдэгтэй ч санал нэгдэнэ. Нарийн, өргөн төмөр замын аль нь байх вэ гэдэг бол мэргэжлийн хүмүүсийн ярьж шийдэх асуудал. Одоо төмөр замын өргөн, нарийнаас болж 1940-өөд оных шиг улс орны аюулгүй байдалд аюул учрах нь бага. Төмөр замын бодлогыг очоод шийдэгддэггүй байсан асуудлуудыг л тусгасан. Би ганцаараа биш Төв аймгаас сонгогдсон гишүүд ярьж байгаад үүнийг шийдсэн. Халаалтгүй, дээврийн засвар хийгээгүй сургууль байна. Төсөвт бололцоо байхад яагаад хүүхдүүд халаалтгүй сургуульд суралцах ёстой юм бэ. Ийм бодлын үүднээс хандсан. Яахав, багцыг хуваарилахад наана цаанатай, бөөнөөр нь хийсэн зүйл байвал засах байх. Энд онцолж хэлэхэд зөвхөн гишүүдийн 76 тэрбумаас болж төсвийн тодотгол хийгээгүй. Цас зуд гээд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө түүхий нүүрс зөөснөөс xaмаагүй илүү ашигтай. Эдийн засгийн хувьд их боломж байна. Энэ бол асар том бүтээн байгуулалт. Бусад гишүүд ч үүнийг судалсан байх. Их мөнгөтэй болъё, ард түмэндээ хувь хишиг өгье гэж ярихаас илүү яаж гэдэгт ойлголтоо нэгтгэх хэрэгтэй байна. Энэ талаар санаа оноогоо ярих болно.

-Төмөр замын бодлогоо боловсруулж оруулж ирэхийг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх үү?

-Төмөр замын бодлогоо нэг мөр болгомоор байна. Нүүрсийг бид дандаа машинаар зөөгөөд байхгүй. Тавантолгойн орд бол асар их нөөцтэй. Тиймээс төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтэцгүйгээр уг ордыг ашиглах тухай ярих аргагүй. Төмөр замаа дагаад бусад дэд бүтцийн асуудал яригдана. Тавантолгойн нүүрсийг монголчууд дангаар хэрэглээд барахгүй. Тиймээс экспортлох шаардлагатай. Үүний нэг магадгүй түүнээс өмнө шийдэх нь зөв гэж бодож байна. Энэ талаар янз бүрийн сонирхол байх шиг байна. Наанаа хэлж байгаа санаа нь үнэн ч цаана нь ямар нэг сонирхол цухалзах тал ч байгаа. Сүүлийн үеийн мэдээгээр тал талын сонирхлоо илэрхийлж байсан хүмүүс ойлголцож, дөхөмтэй байр суурьт хүрч байгаа юм шиг байна лээ.

-Хаврын чуулганы эхэнд төсөвт тодотгол хийх асуудал оочер дайрч орж ирэх байх даа?

-2010 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг эхний ээлжинд ярина.

Гишүүдийн 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн өөрчлөх бол?

-Үүн дээр техникийн чанартай өөрчлөлтүүд хийх байх гэж бодож байна. Бид Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчөөд, УИХ-ын гишүүний эрхээс даваад, хууль бусаар хийсэн зүйл байхгүй. Миний хувьд л гэхэд Төв аймагт дандаа яригддаг, Сангийн яам, Засгийн газарт нааш цааш шилжүүлэх асуудал гарсан. Энэ бүхэнтэй уялдуулаад төсөвт тодотгол хийхээр болсон.

-Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ. Энэ хуулийг баталснаар гишүүдийн 76 тэрбумын асуудал байхгүй болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм билээ?

-Хаврын чуулганаар шийдэх гол асуудлын нэг энэ. Нэлээд хэдэн жил мөрдсөн Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийгээд өнөөдрийн нөхцөлд асуудлыг түргэн шуурхай шийдэхэд уг хуулийн юу нь болохгүй байгааг ярих хэрэгтэй. Засгийн газар энэ хуулийг шинэчлэхээр болсныг дэмжиж байгаа. Ирэх жилийн төсвийг шинэ хуулийн орчинд хэлэлцэж баталмаар байна.

-Гишүүд өөрсдөдөө мөнгөтөсөв хуваарилдаг асуудлыг дахин гаргахгүйн тулд уу?

-Шинэ хуулийг яаж батлахаас шалтгаална. Засгийн газар хуулийн төсөл боловсруулаад оруулж ирэхэд УИХ түүнийг яаж ч өөрчилж болно. Гэхдээ шинэ хуулиар тодорхой зааг, босго оруулж ирээсэй гэж бодож байна. Засгийн газар гүйцэтгэх засаглалын хувьд төсвийг гардан хийдэг, дараа нь хариуцлагаа хүлээдэг. Засгийн газар, Ерөнхий сайд ийм юм хийнэ гээд оруулахаар УИХ; ын гишүүд тэгэхгүй, ийм байх ёстой гээд байх нь бас зохимжгүй.Тийм бол Засгийн газар гэж байх хэцүү. Бусад оронд Засгийн газраас оруулж ирсэн төслийг нааш цааш болгож, ийм зүйлийг өөрчилнө, ийм зүйлийг өөрчлөхгүй гэсэн хязгаарласан босго байдаг. УИХ-ын гишүүн бүхэн төсөвт хүссэнээ оруулах гэдэг боломж хаагдах байх. Ер нь сонгуулийн тогтолцоогоо эргэн харж, болох болохгүй зүйлийг нь хэлэлцэх цаг болжээ. Өмнө нь орлого бага, эдийн засаг жижиг байх үед болоод байсан зүйл одоо уул уурхайн том төслүүд хэрэгжиж эхлээд, их мөнгө эргэлддэг болохоор тохирохоо больж байна. Олсон мөнгөө тал тал тийш тараагаад байх нь зохисгүй боллоо. Энэ бүхнээ зөв зохицуулж, улс орны нийтлэг том асуудлыг шийдвэрлэхийн төлөө УИХ-ын гишүүд ажиллаж болохоор тийм сонгуулийн тогтолцоо хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-2008 оны сонгуулийн дараа Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх тухай ярьж эхэлсэн. Энэ хуулийн төсөл гараас гарахгүй яагаад удаад байна вэ?

-Үнэнийг хэлэхэд УИХ-ын 76 гишүүний санал нэгдэхгүй байгаагаас энэ хуулийн төсөл хойшилж байна. Сонгуулийн тухай хуулийг шинэчилнэ гэдэг хамгийн төвөгтэй асуудал. Үүн дээр гишүүд хувийн эрх ашгаа хойш тавих хэрэгтэй. Хүн бүр дахин сонгогдохыг бодолгүй яах вэ. УИХ-д дахин сонгодох сон гэж бодох нь хэнд ч байдаг зүйл. Гэхдээ ашиг сонирхлын эрэмбэ гэж бий. Нөгөө талаас би сонгогдож гарч ирээд юу хийж болох билээ, сонгогдсон ч тэр, үгүй ч тэр аль хувилбар нь улс оронд хэрэгтэй вэ гэдгийг бодох ёстой. Ингэж чадвал үр дүн гарна. Үүн дээр гишүүд эргэлзээд байгаагаас сонгуулийн хуулийг шинэчлэх асуудал удаашраад байна.

УИХ дахь АН-ын бүлэг сонгуулийн пропорциональ тогтолцоог сонгохыг дэмжсэн гэдгээ мэдэгдсэн. МАХН-ын бүлэг энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид албан ёсоор байр сууриа нэгтгээгүй байна. Ажлын хэсгээс гарсан хувилбарыг намын бүлэг нэг удаа хэлэлцсэн. Гэхдээ санал хурааж байр сууриа илэрхийлээгүй. АН-ын бүлэг жижигрүүлсэн мажоритор тогтолцоог дэмжихгүй гэдэг хувилбараар санал хурааж байр сууриа нэгтгэсэн юм билээ. Манай бүлэг ингэж санал хураагаагүй. Энэ сарын 22-ноос бүлгүүд хуралдахаар энэ мэт асуудлуудаа хэлэлцэж эхэлнэ.

-УИХ тухай, УИХ-ын хуралдааны дэгийн тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр намын бүлгүүд нэгдсэн байр суурь хүрч чадалгүй АН-ынхан завсарлага авсан. Эдгээр хуулийн төсөл дээр ойлголцолд хүрсэн үү?

Намын бүлгүүд байр сууриа эцэслэж гаргаагүй л байна. УИХ-ын тухай, УИХын хуралдааны дэгийн тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн тухай хуулиудыг өөрчлөхгүй бол болохгүй байна. Ерөнхийд нь томъёолоод хэлэхэд, эдийн засгийн хөгжилд улс төр саад болж эхэлж байна. УИХ-ын тухай багц хууль дотор ч, Төсвийн тухай хуульд ч эдийн засгийн хөгжилд саад болох зүйл байв. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил хийнэ гэвэл хуулиудаа эргэн харах цаг болжээ. УИХ-ын тухай багц хуулийг заавал шинэчлэх хэрэгтэй. Ганц жишээ хэлэхэд бусад улс орны парламентад байдаггүй жишиг манайд л байна. Гишүүд маш их ярьж байна. Нэг юмаа дахин дахин ярьдаг. Гэтэл санал хураахад тэр бүхнээс нийтлэг эрх ашигт нийцсэн үр дүн гарахгүй байна. Миний хувьд бодлогоо зангиддаг механизмаа үр дүнтэй болгохгүй бол бүгд л УИХ-ын гишүүн тээд хүссэнээ ярина, хүссэнээрээ шийдвэр гаргана гээд байвал хүч тарамдаж, том асуудал дээр шийдвэр гарахгүй.болоод байна. УИХ үр дүнтэй ярьдаг, үр дүнтэй шийдвэр гаргадаг болох хэрэгтэй.

-Гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал олныанхаарлыг татдаг. Гэтэл УИХ Ёс зүйн дэд хорооныхоо дүрмийг батлалгүй удаж байгаа нь юуных вэ?

-Би ёс зүйн дүрмийг боловсруулж батлуулсан хүн. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм бэлэн болсон. ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны дүрмийг батлах гээд л гацаанд ороод байна. Уг дүрмийг байнгын хорооны хуралдаанд нэг оруулж хэлэлцүүлсэн. Гишүүд янз бүрээр яриад хойшлуулсан. Тэд энэ дүрмийг дахиад ярья гэж олон шалтгаан хэлж байгаа. Зарим гишүүн өмнөх парламентын үед ярьж ч байна. Нөгөө хэсэг нь үүнийг УИХ-ын тухай багц хууль, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулъя гэсэн санал гаргасан. Энэ зөв байх. Тэдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх үед ёс зүйн дэд хорооны дүрмийг нийцүүлээд гаргах боломж байна гэж харж байгаа.

-Яг ямар заалт дээр гишүүд эргэлзээд байгаа юм бэ?

-ёс зүйн дэд хороо хуралдаад хэн нэг гишүүний тухай дүгнэлт гаргах тухай заалт байгаа. Үүн дээр УИХ-ын 76 гишүүн бүгд ард түмний элч байж ёс зүйн дэд хорооны гишүүн гээд хэдэн хүн нийлээд нэгнийхээ талаар дүгнэлт гаргах зохимжгүй гэж зарим гишүүн үзсэн. Тиймээс гишүүний ёс зүйн талаар дүгнэлт гаргавал дэд хороо биш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцвэл ямар гэсэн санал гарсан. Үүнийг харж үзмээр байгаа юм. ёс зүйн дэд хорооны дүрэн ямар ч байсан УИХ-ын тухай багц хуультай хамт батлагдах байх.

-Одоогоор УИХ-ын Ёс зүйн дэд хороо ажилгүй байгаа гэсэн үг үү?

-Ёс зүйн дэд хороо ажиллах боломжгүй байгаа. Ёс зүйн дүрэм нь бэлэн. Гэтэл түүнийг хэрэгжүүлэх механизм алга.

-Гишүүд хууль санаачилсны төлөө авах 35 сая төгрөгийг царцаасан гэсэн. Үүнийг мөн л гишүүдийн ёс зүйтэй холбон тайлбарлах хүн байна. Тэд энэ мөнгөнөөс татгалзах болов уу?

-Хууль санаачилсны 35 сая төгрөгийн хувьд хэрхэн томъёолсон талаар нь, хэний багцад байрлуулсан бэ гэдэг асуудлыг ярьж болно. Нийт дүн тоон дээр асуудал ярьж болно. Зарчмын хувьд хууль, тогтоол, шийдвэр боловсруулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа тооцоотой хийе гэвэл зардал хэрэгтэй. Тиймээс УИХ-ын Тамгын газарт ч юм уу хууль боловсруулах, сурталчлах үйл ажиллагааны зардалд тодорхой хөрөнгө төсөвлөхийг үгүйсгэхгүй. Түүнийг хаана, хэн мэдэж зарцуулах вэ гэдгийг ярьж болно. Энэ талаар төсвийн тодотголын үеэр ярина байх.

-МАХН-ын Бага хурлынталаар танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. Бага хурлын тов хэзээ тодрох вэ?

-Надад байгаа мэдээллээр гуравдугаар сарын сүүлчээр намын дарга ирнэ. Дөрөвдүгээр сард Бага хурлаа хийнэ гэж ойлгож байгаа. Ерөнхий нарийн бичгийн Удирдах зөвлөлд танилцуулснаар бол Бага хурлаар сүүлийн хоёр жил юу хийж амжуулав, хамтарсан Засгийн газар хэр зэрэг үр дүнд хүрэв, цаашдаа яах вэ гэдэг талаар ярилцаж авна. Үүнээс үүдээд бусад асуудал гарч ирэх байх.

-Тухайлбал, намын даргыг өөрчлөх, хамтарсан Засгийн газар цаашид оршин тогтнох эсэх асуудлыг ярина гэсэн үг үү?

-Бага хурлаар тийм жижиг, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхгүй. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч болж намаас татгалзсан хүмүүсийн оронд Бага хурлын мандат дээр нөхөн сонгууль явуулах асуудлыг ярих байх. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газар хоёр жилийн хугацаанд юу хийв, цаашид байх хэрэгтэй юү, хэрэггүй юү гэдгээ ярина. Түүнээс биш хүмүүсийн ярьснаар, хүссэнээр Бага хурал хийгээд намын даргыг шинээр сонгох талаар ярихгүй.

-МАХН-ын Бага хурал болно гэхээр л намын даргаа өөрчлөх нь гэсэн таамаг яваад байна шүү дээ?

-Намын даргын асуудлыг Бага хурлаар; биш Иx xурлаар ярьдаг юм. Ер нь яах гэж намын даргыг шинээр сонгох юм. Бага хурлаар нам юу хийж байна, сайн болж уу гэдгээ л ярина.

-Тэгвэл Бага хурлаар Их хурлын товыг зарлах уу?

-Намын дүрмээр бол Их хурлыг дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна гэсэн байгаа. Тиймээс шаардлагатай бол Их хурлыг хэдэн ч удаа хийж болно. Эсвэл хийхгүй байж ч болно. Их хурлыг зарлах эсэх нь Бага хурлаар цаг үеийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийх нь вэ гэдгээс болно.

-УИХ дахь АН-ын бүлэгт хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байгаа гишүүд олон байна. Түүн шиг танай намын бүлэгт Засгийн газрыг эсэргүүцдэг, намынхаа удирдлагыг шүүмжилдэг хүмүүс эсэргүү 12-ын бүлэг байгуулсан юм уу?

-Манай нам дотор хамтарсан Засгийн газар байгуулах нь анхнаасаа буруу гэж үзсэн хүмүүс бий. Нам л юм чинь ийм юм байлгүй яах вэ. Нэг зүйл хэлэхэд, хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрийг намын Бага хурлаас бараг 100 хувийн саналаар дэмжсэн. Үүнийг буруу гэж байгаа бол Бага хуралд асуудлаа тавиад явах хэрэгтэй. Намын Бага хурал нэгэнт шийдвэрээ гаргачихаад байхад би тэгж үзэж байгаа гээд яриад явах нь наанадаж намын нэр хүнд, сахилга баттай холбоотой. Цаашилбал тэр хүн ерөнхий том асуудлаа ойлгоогүй гэсэн үг.

-Таны хувьд хамтарсан Засгийн газарт ямар дүн тавьж байна вэ?

-Би зарчмын хувьд хамтарсан Засгийн газрыг анхнаас нь дэмжиж ирсэн хүмүүсийн нэг. Засгийн газрын үйл ажиллагаа олон зүйл дээр УИХ-аас хамаарна. Бидний шийдэж чадахгүй байгаа олон асуудал Засгийн газарт хамаатай. Хамтарсан Засгийн газрыг тусад нь салгаад үзвэл өнөөгийн нөхцөлд, УИХ ийм байдалтай, нийгэм ийм байгаа нөхцөлд боломжийн ажиллаж байгаа гэж хэлнэ. Харин төрийн байгуулалтыг томоор харж, УИХ, Засгийн газартай нь цогцоор аваад үзвэл засгийн ажил удаан л байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.