Таван толгойг тамын тогооны үлгэр болгочихгүй байхыг анхаарууллаа
"Таван толгойн нүүрсний ордыг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлэхтэй холбогдуулан гишүүн П.Алтангэрэл, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Г.Занданшатар нар Ерөнхий сайдад асуулга тавьсны хариуг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, Таван толгойн ордын талбайд есөн компани 71754 гектар талбайг эзэмшиж байна. Хайгуулын таван тусгай зөвшөөрлийг "Энержи Ресурс" ХХК эзэмшиж байгаа бөгөөд нийт 70569 га газрыг хамарч байгаа аж. Тус компани нь 2009 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлж 1800 мянган тонн нүүрс олборложээ. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эрдэнэс МГЛ" ХХК, "Дайцүки" ХХК одоогоор олборлолтоо эхлүүлээгүй байна. Эхний ээлжинд 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 ордуудыг хэрхэн ашиглах талаар санал боловсруулж байгаа. Ордын хил хязгаарыг шинэчлэн тогтоох, ордод улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон талбайг ашиглахад хүндрэл учруулж байгааг арилгахаар Засгийн газраас бодлогын хүрээнд санал боловсруулахаар ажиллаж байгаа гэлээ. Дараа нь гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Таван толгойд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Өнөөдрийн ханшаар гарга хөрөнгө 37 тэрбум төгрөг болжээ. Оюутолгойд гадаа хөрөнгө оруулалтаар хийс хайгуулын гаргасан хөрөн 400 тэрбум гэж тогтоосон. Монголчуудынх болохоор байдаг хэрэг үү. Лиценз Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа өгдөг бад үргэлжлүүлээд өгөөд байх
ЭВЭХ-ний дэд сайд Б.Ариунсан:
-Ашиглалтын лиценз өгөөд байна гэж байна. Хуульд за зарчмаар л явж байгаа. Цаг лиценз олголтыг цэгцлэх асуудлыг судлаад явж байгаа гэв.
УИХ-ын гишүүд Таван толгойн ордод олборлож явуулахдаа техникийн үзүүлэлтийг дэлхийн төвшинд хүргэх, хяналтын албанаас тавих хяналтыг сайжруулахыг санууллаа.