Хятад авлигалтай улам хүчтэй тэмцэнэ
Хятадын Коммунист намын XVIII их хурал Хятадын коммунист намын Еренхий нарийн бичгээр сонгогдсон Си Зинпин.
2012.11.20

Хятад авлигалтай улам хүчтэй тэмцэнэ

Хятадын коммунист намын Еренхий нарийн бичгээр сонгогдсон Си Зинпин нь болж өнгөрсөн 18 дугаар хурлын материалыг судлах улс төрийн товчооны хурал дээр эхний мэдэгдэл хийхдээ улс оронд, түүний дотор, коммунист нам дотор сүүлийн үед эрчимтэй газар авч байгаа авлигын асуудлыг онцгойлжээ.

Тэрээр хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд ард олны жигшлийг төрүүлэн олныг хамарсан үймээн дэгдэн төр сүйрэхэд хүргэж байсан асуудал дэлхийн олон оронд хуримтлагджээ. Ийм байдалд хүргэсэн нэгэн чухал шалтгаан нь авлигал юм" гэсэн байна. Цаашлаад "Авлига ялзралын асуудал нь Хятадад улсад бүр хурц болж байгааг олон тооны баримт гэрчилж байгаа бөгөөд энэ байдал эцсийн дүнд нам, төрийн хувьд эргүүлэх боломжгүй үр дагаварт хүрч болзошгүй. Бид анхааралтай, хянамгай байх ёстой" гэв.

"Эхлээд бие дотроосоо ялзраад дараа нь өт гарч ирдэг" гэсэн утгатай хятадын эртний зүйр үгийг дурдсан байна.

Үүний дээр намын дотор гарсан сахилга бат, хуул ёсыг ноцтой зөрчсөн хэргүүд нь улс төрийн сөрөг нөлөө, ард олны дургүйцлийг төрүүлсэн болохоор авлигал, төрийн өмч хөрөнгө идэхтэй бүх шатанд бүр ч илүү хатуу ширүүн тэмцэхийг уриалжээ.

Энэ бүхнээс үүдээд манай урд хөршид тун удалгүй өмнөх эрх баригчдын үед дархан эрхтэй байсан орон нутгийн зарим эрх баригчид албан тушаалааса төдийгүй амь наснаасаа хагацах юм байна гэсэн дүгнэлт хийж болох юм.