М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар сонгов
М.Энхболд: Монгол Улсын Их Хурлын дарга
2012.12.30

М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар сонгов

УИХ-ын  пүрэв гаригийн /2012.012.27/ үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаар эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг байгуулагдсантай холбоотойгоор  парламентын дэд даргад М.Энхболдын нэрийг дэвшүүлж буйг бүлгийн дарга Н.Энхболд танилцуулсан юм.

М.Энхболд нь парламентын болон төрийн албаны туршлагатай, өндөр боловсролтой, тэргүүний боловсон хүчний нэг учир УИХ-ын Дэд даргын албыг гүйцэтгэж чадна гэж МАН-ын бүлэг үзсэн байна.

М.Энхболд: 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлэг авч орж ирсэн УИХ-ын дэд даргын томилгоог баталгаажуулахын өмнө УИХ-ын гишүүд нэр дэвшигч М.Энхболдоос Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмждэг эсэх, нийслэлийн газрын харилцааны асуудалд яаж анхаарч ажиллах талаар асууж байсан юм. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн “УИХ-ын асуудал нь ард түмний асуудал байдаг. Дэд даргаар сонгогдчихоод хүний эрхийн асуудал, хотын түгжрэл, утааг багасгах талаар ямар санаачлага гаргаж ажиллах вэ гэсэн  асуулт тавьж байв. Үүнд  М.Энхболд гишүүн “Улаанбаатарт тулгамдсан асуудлуудад  урьд урьдынхаас илүү анхаарч ажиллана.  2013 оны төсөвт утааг багасгах ажилд тусгагдсан  хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад мөн анхаарах болно” гэлээ.

Н.Батцэрэг: 

О.Баасанхүү:

УИХ-ын гишүүдийн  89,8 хувийн саналаар УИХ-ын дэд дарга болсон М.Энхболд Шинэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмждэг гэдгээ чуулганы хуралдаан дээр хэллээ.