Д.Ганхуяг сайд Канадын элчин сайдтай уулзав
УИХ-ын гишүүн, Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг
2013.01.09

Д.Ганхуяг сайд Канадын элчин сайдтай уулзав

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдийг хүлээн авч уулзлаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын элчин сайд Грегори Голдхауктай хамт

Уулзалтын уеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг хоёр тал Канад улсын уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийг Монголд хэрхэн нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, хамтран ажиллах талаар санал солилцов.

Мөн Канадын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, уул уурхайн эрдэс баялгийн салбарын компаниудын хөрөнгийн зах зээлд анхны хувьцаагаа хэрхэн гаргадаг тухай туршлага судлах талаар ярилцсан юм.