Хөдөлмөрийн яамны удирдлагууд ахмадуудаа хүлээж авлаа
Үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Хөдөлмөрийн яамны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд 15 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд Дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.Ууганбаатар нар ахмадууддаа сүүлийн үед яамнаас хийгдэж буй томоохон ажлуудаа танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, халуун дотно яриа өрнүүлсэн юм.
Өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй
Хөдөлмөрийн яамнаас сар шинийн баярыг тохиолдуулан нийт ахмадууддаа гарын бэлэг гардуулж эрүүл энхийг хүсэн ерөөгөөд “Өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй” учир ахмадуудынхаа үнэтэй сургаалийг цаашид ч хүндэтгэн сонсож, санал зөвлөмжийг нь тусган ажиллана гэдгээ Яамны удирдлагууд илэрхийлсэн юм.