Ц.Баярсайхан: Оюутолгой гэрээг байгуулах Засгийн газрын ажлын хэсэгт хүргүүлсэн орон нутгийг хөгжүүлэх саналууд маань тусгагдсан
www.VIP76.m сайтын “ЗАВГҮЙ 180 ӨДӨР” булангийн зочноор Өмнөговь аймгаас УИХ-д 3 дахь удаагаа сонгогдсон Ц.Баярсайхан гишүүн уригдаж байна. Тэрбээр 2008 онд парламентын гишүүн болсноосоо хойш Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн, санаачилсан ажлууд болон ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэл өгсөн юм.
-Та өнгөрсөн хугацаанд сонгогдсон тойргийнхоо иргэдтэй хэдэн удаа уулзалт хийв?
-Тойрогтоо 4 удаа очиж ажилласан. Сая зургаан сард бүх сумдаар явлаа. Á¿õ сумäын òºâèéí иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Мөн зарим багийн төв, хилийн цэргийн хороод, цэргийн хүрээний хүмүүстэй уулзлаа. Íèéòäýý 20 ãàðóé óóëçàëò õèéæ 2500 ãàðóé èðãýäòýé óóëçàëò õèéëýý.
-Тойргийн Иргэдийн дунд хамгийн их хүндрэлтэй асуудал юу байна? Тэдгээр асуудлыг шийдвэрлэх тал дээр та тодорхой юу юу хийв?
-Ер нь өнгөрсөн хугацаанд буюу 2008 оны сонгуулиар явж байхад иргэдээс тавьж байсан нилээд олон асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх чиглэлээр ажиллаа. Тухайлбал, ноолуурын үнэ ханш буурч, малчдын орлого буурсантай холбогдуулан УИХ-аас шийдвэр гаргаж ноолуурын мөнгө 30.5 тэрбум төгрөгийг олгож, мөн ноолуурын экспортын асуудлыг шийдлээ. Манай тойрãèéí эрүүл мэндийн байгууллагууд, íýãäñýí ýìíýëýã, сумдын нэгдсэн эмнэлгүүд тоног төхөөрөмжөөр нилээн дутмаг. Өвчлөл маш их гарч байгаа. Тиймээс нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Үүний үр дүнд 2009 оны төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгаж, Өмнөговь аймгийн асуудлуудыг шийдэхээр тавьсан байгаа. Одоо бол тоног төхөөрөмжийн тендэр зарлагдаж, тэндээс тодорхой тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэх л үлдээд байна.
-Хөдөөгийн иргэд эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, зарим төрлийн өвчлөл их, тэгээд оройтож оношлогддог учраас эмчилгээ авахад хүндрэлтэй, зардал их гардаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Тийм ээ. Би эрүүл мэндийн ÿàìíû шинэ удирдлагатай ярьж, олон улсын байгууллагуудад санал тавьсны үр дүнд хөдөөгийн эмнэлгийн тусламжийн нэгжийг аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байгуулахаар боллоо. Орчин үеийн машин, техник, эмчилгээ, оношилгооны багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан явуулын 2-3 машиныг өгөх юм. Ингээд ирэхээр хөдөөгийн малчид, хөдөлмөрчдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдаж, дараа нь шаталсан эмчилгээ хийлгэх боломж бүрдэнэ.
-Орон нутагт ажлын байрны асуудал байнга яригддаг. Танай тойрогт энэ байдал хэр байна?
-Иргэдийн үнэхээр ярьдаг асуудал л даа. Ялангуяа жижиг дунд үйлдвэрийн асуудал, бизнесийн таатай орчин á¿ðä¿¿ëýõ асуудал тавьж байсан. Энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаа. Сая 6-р сарын 14, 15-ны өдрүүдэд Өмнөговь аймагт Æижиг дунд үйлдвэрлэлийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уулзалтад сумдын удирдлагууд, бизнес эрхлэгчид гээд 250-иад хүн оролцсон. Улаанбаатар хотоос ХХАХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн агентлаг, Жижиг дунд үйлдвэрийн сан, мөн НХХЯ-ны харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан хүмүүс, за мөн Японы Жайка-гийн 2 үе шаттай зээлийн төсºë, Сүү төсөл зэрэг байгууллагууд оролцож, тодорхой сургалтуудыг зохион байгуулсан. Мөн Өмнөговь аймагт хөгжүүлж болох 16 үйлдвэрийн жагсаалтыг техник эдийн засгийн үндэслэлтэй нь боловсруулсан жагсаалтыг сум бүхэнд өглөө. Монголд амжилттай хэрэгжиж байгаа хувийн хэвшлийнхний чиглэлээр 23 үйлдвэр багтаасан видео бичлэг хийж бүх сумдад, аймгийн төвүүдэд ºãñºí. Эндээс бизнесийн санаа оноо авах боломжтой.
-Тойргийн иргэддээ мөнгө өгсөн тухай сонссон. Энэ тухай яриач?
-Энэ ажлыг бид 2007 оноос хойш хөөцөлдөж, 2008 îíû ñîíãóóëèàð á¿ðäñýí àéìãèéí Иргэдийн хурал шийдвэрээ гаргаж, иргэн бүртээ 50 мянган төгрөг олгосон. Үүнийг зөв гэж бодож байгаа. Дээр нь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг цаашдаа ШУТИС-ын харьяа сургууль болгох асуудлыг тавьж, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд суулгасан. Энэ асуудал шийдэгдвэл мэргэжилтэй ажилчид, дээд мэргэжлийн хүмүүсийг орон нутагт бэлтгэх бололцоо бүрдэж байнаа гэж үзэж байгаа.
-Өмнөговь аймаг хилийн боомттой аймаг. Боомтод байдал ер нь ямар байна?
-Хилийн боомтоор түүхий эд, материал гаргахад төвөгтэй. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган, бид боомтуудыг үйл ажиллагаатай танилцаж байна. Шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллаж байна. Боомтын үйл ажиллагаа бол илүү цомхон, шат дамжлага багатай, авилгал хээл хахуулиас ангид, иргэдэд үйлчилсэн ийм байгууллага байх ёстой. Боомтуудыг байнгын болгох тал дээр эхний асуудлууд шийдэгдээд явж байна. Мөн áîîìòóóäûã нь тохижуулах талаар аймгийн удирдлагатай ярьж, ерөнхий төлөвлөгөө боловсруулж байна.
-Өмнөговь аймгийн хөгжилд эерэгээр нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
-Иргэдийн боловсрол, мэргэжлийн асуудал байгаа. Их, дээд сургуульд суралцах оюутнуудын тоог аль болох нэмэгдүүлэх, болж өгвөл орон нутагтаа боловсрол олгох чиглэл рүү түлхүү анхаарч байна. Мөн уул уурхайн салбар нилээд томоохон үүрэгтэй. Үүн дотроос Тавантолгой, Оюутолгой бол зөвхөн Өмнөговийн төдийгүй, Монголын эдийн засгийã авч явах томоохон ордууд. Тийм учраас 2 толгойн асуудалд онцгой анхаарч байгаа. Оюутолгойн гэрээ байгуулах асуудал УИХ-д өргөн баригдсан. Гэрээг хоёр намын бүлэг хэлэлцээд тодорхой зүйлийг өөрчлөх, тодруулах санал тавьсан. Энэ саналыã эдийн засгийн байнгын хороон дээр багцлаад Çасгийн газарт хүргүүллээ. Ер нь Оюутолгой, Тавантолгойг шийдэх нь зарчмын зорилт. Мэдээж монголдоо ашигтай хувилбараар батлах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас уул уурхайн салбарын хөгжилд илүү анхаарах ёстой. Эрхзүйн орчинд бас тодорхой хэмжээний шинэчлэл хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэлтгүй Өмнөговь аймагт уул уурхай хөгжих их томоохон бололцоо байгаа гэж үздэг...?
-Тиймээ томоохон бололцоо байгаа. Уурхай орчмын сум орон нутгийг хөгжүүлэх чиглэл рүү түлхүү анхаарах ёстой гэж бодож байгаа. Жишээ нь, Нарийн Сухайтын нүүрсний орд орчимд байж байгаа Гурван тэс сум, Îëîí овоотын ойролцоо Мандал овоо сум, Тавантолгойн ойролцоо Öîãò-Цэцèé, Оюутолгойн ойролцоо Ханбогд сум байна. Энэ сумдыг хөгжүүлэх төлөвлөгөөг түлхүү анхаарч, цаашдаа орон нутгийн хотыг бэхжүүлэх чиглэл рүү явах ёстой гэж үзэж байгаа. Түүнчлэн Даланзадгад хотыг ¿éëäâýðëýë үйлчилгээ, õîòûí, á¿ñ íóòãèéí хөгжлийн том төв байх чиглэлээр их анхаарч, тодорхой зүйлүүдийг хийх ёстой.
-Өмнийн говь аялал жуулчлалын маш сонирхолтой бүс нутаг. Аялал жуулчлал өндөр хөгжих бололцоог та яаж харж байна вэ?
-Аялал жуулчлал хөгжих их бололцоо маш их бий. Бид олон арван жил хөөцөлдөж байж аймагтаа хатуу хучилттай нисэх онгоцны буудалтай болсон. Өнөөдөр Ханбогд, Гурвантэс, Цогт-Öýций сумдууд бол хатуу хучилттай нисэх онгоцны буудалтай болж байна. Цаашдаа Хонгорын голä нисэх онгоцны буудал бий бàðèõ áîëîëöîîòîé. Ингэснээр агаарын тээврийн хувьд том боломж гарч ирж байгаа юм. Цаашдаа боомтуудаа бэхжүүлээд, нисэх онгоцны буудлуудаа ашиглах юм бол аялал жуулчлалыг Өмнөговь аймагт хөгжүүлэх бололцоотой бий.
-Өмнөговь аймагт нэн тэргүүн шийдэх ёстой асуудал юу байна бэ?
-Эрчим хүч. Өнөөдөр таван сум аймгийн төвтэйгөө дулааны станцтай холбогдсон. Гурвантэс сум, Мандал-Овоо сум, Цогт-Овоо сум бол төвийн болоод гадаадаас орж ирсэн эрчим хүчинд холбогдож байгаа. Энэ жил Ноён, Сэврэй сумыг холбох ажил явагдаж байна. Үүнд 1 тэрбум 500 сая төгрөг шийдвэрлэж өгсөн. Цаашдаа Хан-Богд, Манлай, Цогт-Цэций, Баян- Овоо сумын цахилгааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эдгээр сумдуудыг эрчим хүчээр хангах талаар холбогдох байгууллагуудтай нь ярьж байна. Заримыг нь ирэх жилийн төсөвт суулгахаар төлөвлөж байна. Эрчим хүчнийхээ асуудлыг шийдчихвэл цаана нь замын асуудал байна. Мандалговь, Даланзадгадын чиглэлийн авто зам, Мандалговиос Улаанбаатарын чиглэлийн авто зам зэргийг тодорхой бодлогод суулгасан. Энэ жил уг нь тодорхой хэсгийг нь зарлах ёстой. Үүнд бас санхүү эдийн засгийн хямрал тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Ýрчим хүчтэй, найдвартай замтай болчихвол хөгжих боломж бололцоо байна.
Түүнчлэн 2005 онд Нарийн сухайт, Чèíõóà-Ìакийн уурхайтай Манай засгийн газар тогтвортой байдлын гэрээ áàéãóóëñàí. Иргэдийнхээ саналыг үндэслээд Ãурван òэс сумыг эрчим хүчээр хангах асуудлыг тавьсан. Өнөөдөр энэ компаний хөрөнгөөр Гурван тэс сум, Овоотын цэргийн ангийг 24 цагийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр холбосон. Ингэснээр Гурван тэсд өнөөдөр үйлдвэр үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байна. Тиймээс эрчим хүч гэдэг бол Өмнөговь аймгийн хөгжилд их том хүчин зүйл болно. Хамгийн гол нь энэ асуудлыг шийдэх ёстой.
-УИХ-ын гишүүний гол үүрэг бол хууль тогтоох үйл ажиллагаа байдаг. Та энэ үүргийнхээ ямар ямар хууль санаачлан ажиллаж байна?
- Үндсэндээ 8 хуулийн төсөл санаачилж, УИХ-аар батлуулж байна. Зарим нь хэлэлцэгдэх шатандаа явж буй. Тухайлбал, Монгол улсыг хөгжүүлэх сангийн зарим хэсгийн арилжааны банканд байршуулах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг байгуулж, төр хувийн хэвшлийн ò¿íøëýëèéí áîäëîãûã боловсруулж дуусаж байна. УИХ-д удахгүй өргөн барина. Жижиг дунд үйлдвэрлэл эхлэгчид болоí Малчдын арилжааны банканд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээний тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Валютын зохицуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийг өргөн бариад явж байна. Мөн 12 - 13 ажлын хэсэгт ахлагчаар болон гишүүнээр орж ажиллаж байна. Энэ нь хууль тогтоох ажлын маань гол чиглэлүүд юм. За, хяналтын чиглэлээр Үндэсний статистикийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, зарим яамдад хилийн боомт зэрэг байгууллагуудад ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэдээс ирсэн нилээд өргөдөлүүдийг тодорхой хэмжээнд шийдвэрлэж ажиллаа.
-Та ирэх 180 хоногт тодорхой ямар ажлууд хийхээр төлөвлөв?
-Ойрын зорилго бол Оюутолгой, Тавантолгой гэрээг УИХ-аар батлуулах ёстой. Мөн Ñанхүү эдийн засгийн äýýä ñóðãóóëèéí салбарыг орон нутагт байгуулах зорилт тавьж ажиллаж байна. Сонгогчидтойгоо парламентын нээлттэй хэлэлцүүлэг хийх ажлыг 2007 онд зохион байгуулж байсан. Сая Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөлтэй онлайн ярилцлага анх удаа зохион байгуулëàà. Тийм учраас ойрын үед уул уурхайн сэдвээр парламентын нээлттэй хэлэлцүүлэг орон нутагтаа зохион байгуулах бодолтой байна. Өвөрмонголын зарим аймгууд манай аймагтай нилээд нягт хамтарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд аймгийн удирдлагатай хамтарч Рашаан аймгийн удирдлагуудтай уулзах, хамтын ажиллагааны чиглэлээр зарим ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ялангуяа эрчим хүчний шинэ эх үүсвэрийн асуудал, зарим малын үржил шимийг дээшлүүлэх асуудлаар хэлэлцэж, тогтох ажлуудыг хийе гэж бодож байна. Дээр нь ªмнө говь аймагт сүүлийн үед нялхсын эндэгдэл, гаж төрөлт нилээд өссөн. Тийм учраас энэ дээр Эрүүл мэндийн яамны тодорхой ажлын хэсгийг ажиллуулж, энэ ажлын дүнгийн талаар ярилцана. Мөн нэгдсэн эмнэлэг, бусад сумдад тодорхой төхөөрөмжүүд нийлүүлэх энэ ажлыг зохион байгуулцах, хөдөөгийн эмнэлгийн үйлчилгээний нэгжийг орон нутагт нээхэд очиж оролцох ийм л зүйлүүдийг ойрын төлөвлөгөөндөө тавиад ажиллаж байна.
-Оюутолгой, Таван толгойн гэрээнээс орон нутагт буюу Өмнөговь аймагт ямар хувь хэмжээ ноогдох ёстой гэж та үзэж байна вэ?
-Одоо Тавантолгойн гэрээ ÓÈÕ-ä өргөн баригдаагүй байна. Оюутолгой гэрээ хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Оюутолгой гэрээг байгуулах Засгийн газрын ажлын хэсэгт би говийн бүсийн эмчилгээ оношилгооны хамгийн орчин үеийн төвийг Даланзадгад хотод байгуулъя. Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг шинээр байгуулъя. Аймагт байгаа төвийг дэмжих чиглэлээр ажиллах хэрэгтэй байна гэсэн саналуудыг тавьсан. Эдгээрээс гадна Оюутан сурагчдыг дотооддоо бэлтгэх, гадаад îðíóóäàä тодорхой мэргэжлээр улсуудыг бэлтгэõ, энэ уурхайнуудыг орон нутгийн боловсон хүчнээр хангах асуудлуудыг шийдвэрлээчээ гэсэн асуудлыг тавьж байгаа. Мөн Даланзадгадын төвд Õүүхэд залуучуудын цогцолбор барья. Бассейнтэй, бие тамирын бусад залуудтай, кино театртай цогцолбор барих шаардлагатай. Өнөөдөр аймгийн èðãýä маань улам залуужиж байна. Дээр нь мэдээж нийгэм эдийн засагтай холбоотой олон асуудлыг шийдээч гэсэн санал тавьсан. Õарин гэрээнд бол үндсэндээ энэ асуудал тусгагдсан байгаа. Тэр ч байтугай Өмнөдговийн хөгжлийн зөвлөл байгуулах, ýнэ зөвлөлд төрийн болоод хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд оролцох. Орон нутгийã хөгжүүлэх тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ гэсэн ийм зорилтууд òóñãàãäñàí байгаа.