Мэндчилгээ
Туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ! Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, эрхэм журмын нөхөд өө!
Та бүхэнд Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Эх орончдын өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
Одоогоос 92 жилийн тэртээ Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд ард түмнээ уриалан дуудаж удирдан зохион байгуулах зорилгоор гарамгай эх орончдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол Ардын Нам үүсч байгуулагдсан билээ.
Ардын Нам ард түмнээ удирдан манлайлж Монгол орноо гал, усны гашуун зовлонгоос гэтэлгэн, эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсыг байгуулж "зуугийн нэг нь дутуу бичигтэй, зургаагийн нэг нь дуганд олбогтой” байсан монголчуудыг бие эрүүл, ухаан саруул болгож, энх цагийн бүтээн байгуулалтыг санаачлан өрнүүлж атрыг эзэмшин орчин үеийн үйлдвэр, хот, сууринг сүндэрлүүлж, их Нацагдоржийн хэлснээр "хуучин Монголыг шинэ Монгол”, “хуучин хүүг шинэхүү" болгон өөрчилсөн билээ.
Ард түмэндээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгож улс Монголоо сэргээн мандуулсан манай намын түүхэн замнал шулуун дардан байгаагүй бөгөөд удаа дараа хүнд сорилт, бэрхшээлийг даван тууяж, өнөөдрийн өндөрлөгт хүрснийг та бид мартах учиргүй ээ.
Ийм учраас Монгол Ардын Нам байгуулагдсан энэүйл явдал нь манай намын гишүүд, дэмжигчдийн төдийгүй эх орноо гэсэн сэтгал, зүрхтэй хүн бүрийн баяр жил, хоног улирахын хэрээр түүхэн үнэний утга учрыг тайлан ухаарахын баяр юм.
Газар шороо, тусгаар тогтнолынхоо телөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг дайчид, энх цагт бүтээн байгуулахын төлөө идэх хоол, унтах нойроо хугаслан, өөрийгөө гэхээс тумнээ бодож зүтгэсэн азай буурлуудынхаа гавьяаг бахархан тэмдэглэж тэдэндээ “баярлалаа” гэж чин сэтгэлээсээ гүн хүндэтгэлээ илэрхийлье.
Намынхаа баярыг тэмдэглэхдээ үе үеийнхний тэмцэл, зүтгэл, бүтээлийн ололт, амжилтаар бахархахын зэрэгцээ алдаа сургамжаа цэгнэн дүгнэж, дэвшүүлэх зорилт, хийх ажпаа төлөвлөн боловсруулдаг билээ.
Өнөөдрийн эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа ард түмнйй хүсэн хүлээж байснаас үлэмж зөрөөтэй, цаашдын хандлага нь ч иТгэл төрүүлэхээргүй байна.
Эрх баригчид, эх орон, ард түмний гэхээс илүү Ардчилсан намын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж хууль дээдлэх зарчим, ардчилал, шударга ёсыг зөвхен уриа тунхаг төдий болголоо. Ийм нөхцөлд манай нам зохион байгуулалт, нэгдэл нягтралаа бэхжүүлж эрх баригчдын явуулж буй хууль ёсыг уландаа гишгэсэн, хүч түрж дарангуйлсан үйл ажиллагааг таслан зогсоох, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахын төлөөх тэмцлээ улам бүр эрчимжүүлэх болно.
Монгол Ардын Нам аливаа шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж байсан хариуцлагатай чанараа хадгапж, Монгол эх орныхоо цаашдын хөгжил цэцэглэлтийн төлөө ард түмэнтэйгээ нягт хамтран тууштай зүтгэхээ илэрхийлж байна.
Та бидний ариун голомт, туурга тусгаар Монгол Улс маань мандан бадраг.
УИХ-ын гишүүн
МОНГОЛЫН АРДЫН НАМЫН ДАРГА
Ө.Энхтүвшин
МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Г.Занданшатар