Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.05.16

Н.Алтанхуяг: "Чингис хаан" маань нутагтаа газардлаа

Түүхтэй, тэмдэглэлтэй, баяр баясгалантай өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн энэ сайхан тэнгэрээс "Чингис хаан" нэртэй Монгол Улсын агаарын шинэ хөлөг бууж ирсний баярын мэнд хүргэе. Урьд нь, бид "айлын" онгоц хэрэглэж ирсэн бол өнөөдөр өөрийн гэсэн том, сайхан хэмээх хөлөгтэй болж, монголчууд баяртай байна. "Чингис хаан" маань АНУ-аас 12 цаг буухгүй нисч Улаанбаатарт газардлаа. Онгоцыг жолоодож авчирсан нисэх баг, Мөнх-Очир даргадаа халуун баяр хүргэе. Амжилт хүсье.

Нээлтийн үйл ажиллагаа

Шинэчлэлийн Засгийн газар маань монгол залуусынхаа оюуныг хэрхэн бүтээж, босгож, хөгжүүлэхэд дайчилж байна. Бид энэ онгоцыг авахаар нэлээд олон жил ажилласан. Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө гэрээ байгуулсан бол өнөөдөр ажил дуусч, "Чингис хаан" агаарын хөлөг маань Монгол нутагтаа, газар шороондоо амжилттай сайхан газардлаа. Монголчууд маань "Чингис хаан"- аар дэлхийн эргэн тойронд аялах болтугай гэж ерөөе. Өмнө нь бид ойр зуур нисэх тухай боддог байсан бол өнөөдөр шинэ онгоцоор дэлхийн хаана ч хүрэх боломжтой гэдгийг нотлон харуулж чадлаа. Монгол Улсын иргэн бүрийн ахуй амьдрал улам бүр дээшилж, улс шиг хөгжье, хүн амьдаръя.