2013.05.13

Хүүхдийн эрхийг гэр бүлийн асуудлаас салгах аргагүй

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлд ХТҮГ-ын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү оролцлоо. Түүний илтгэлээс хүргэе.

Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх шаардалагтай байна гэдгийг ХТҮГ онцолж байна. Гэр бүлийн үнэ цэнэ хэмээн үндэсний хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа.

Цаашлаад сүм хийдэд шавилан суугаа хүүхдийн тусгай сургуулийг бүсчлэн байгуулах нь хэр зохимжтой эсэхийг судлах хэрэгтэй. ХТҮГазраас сүм хийдэд бага боловсрол эзэмшээгүй хүүхдийг сургах нь зохимжгүй гэдэг байр сууринд байгаа. Энэ талаар орон нутагт судалгаа хийсэн дүн мэдээг улахгүй мэдээлнэ.

Шинэчлэлийн засгийн газар хүүхдийн эрхийн асуудлыг хөндөхдөө гэр бүлийн асуудлыг давхар харилцан санаа тавьж байгаа нь үнэхээр зөв шийдэл болсон.

Сүм хийдтэй холбоотой хүүхдийн асуудал хаагдмал байсан ч зарим эрхийн хүрээнд хийгдсэн судалгааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх шаардлага байгаа. Мөн түүнчлэн  хурдан морь унаач хүүхэдтэй холбоотой асуудалд Морин спорт уяачдын холбоо өөрсдөө санаачлага гаргаж 6 сарын 1 хүртэл уралдаан зохион байгуулахгүй болсонд талархаж байгаа.

Гэхдээ цаашид яах бэ? ХТҮГ, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай хамтран хурдан морь унаач хүүхдийн эрхийн хамгаалал, зөвшилцөл 2013 гэсэн арга хэмжээг төрийн ордоноо энэ сарын 16-ны өдөр зохион байгуулна.

Хурдан морь унаач хүүхдийн асуудал зөвхөн зохион байгуулагчийн зүгээс бус эцэг эх, ард иргэдийн зүгээс өргөн дуу хоолойтой оролцоосой. Үүнтэй холбоотой хүүхдийн хөдөлмөрийн асуудал хөндөгдөж байгаа хүрээнд суурь ойлголтууд өөрчлөгдөх шаардлага байгаа гэж ХТҮГ харж байгаа.

Шинэчлэлийн засгийн газар хүүхдийн эрхийн асуудлыг хөндөхдөө гэр бүлийн асуудлыг давхар харилцан санаа тавьж байгаа нь үнэхээр зөв шийдэл болсон. Хүүхдийн эрхийн тухай хуульд гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гээд холбож өгвөл цогцоор нэг ойлголт болгож мэдээлэл өгч байхыг хүлээн зөвшөөрч байгаа хэмээн ярьсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.