УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.15

"Оюутолгой"-д шалгалт хийх, саналыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” компани Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаатай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах саналыг дэмжлээ.

"Оюутолгой” компанид шалгалт хийх ажлын хэсгийг С.Ганбаатар гишүүн ахлана.

Ажлыг хэсгийг байгуулах саналыг С.Ганбаатар гишүүн гаргасан юм. Түүний саналаар бол ажлын хэсэг тус компанийн гаднаас  оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, зарласан тендер, гаалийн болон  бусад татварыг шалгаж, гаргасан дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тайлагнана.

"Оюутолгой” компанид шалгалт хийх ажлын хэсгийг С.Ганбаатар гишүүн ахлах бөгөөд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ажээ. Бүрэлдэхүүнийг батлаагүй ч нам, эвслийн төлөөллийг тэнцүү оролцуулах юм байна.