С.Бямбацогт гишүүний шинэ унаа
Урин цаг ирэхэд улаанбаатарчууд уур уцаараа бардаг. Арай хийж утаанаас салж цэвэр агаараар амьсгалах гэтэл замын түгжрэл, тоос шороо гээд тэднийг бухимдуулах зүйл бишгүй. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс олон газарт зам засварын ажил хийгдэх учраас түгжрэл, тоос шороо ч мөн их байна гэсэн үг.
Монголд нэг их орж ирээгүй өвөрмөц дугуй захиалсан байгаа та бүхэн сонирхоорой
Энэ талаар цахим ертөнцөд бяцхан хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ үеэр морь, унадаг дугуйнаас өөр унаа Улаанбаатарт зохицохгүй талаар шивир авир хийлээ.
Хэзээний сайн жиргээч төрийн түшээдийн нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт «Монголд нэг их орж ирээгүй өвөрмөц дугуй захиалсан байгаа та бүхэн сонирхоорой» гээд твиттерийнхээ найзуудад зар тараачихлаа.
Ийнхүү эрхэм гишүүн маань хотын түгжрэлээс айж унадаг дугуй унан салхи татуулан давхих юм байх.