Монгол улс "AT Kearney"-ийн жагсаалтад бичигдлээ
Монгол улсын засгийн газраас хөрөнгөтэй хэрэглэгчид дээр тулгуурлан жижиглэнгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээг дэмжиж үйл ажиллагаа явуулсан. Гэсэн хэдий ч гаргасан хууль тогтоомжийн дагуу энэ үйл ажиллагаа хурдан хөгжилд хүрэхгүй.
Үндэсний хэрэглэгчийн “Иргэн хаан” бага хурал 11 дүгээр сард Улаанбаатар хотноо хэрэглэгч, үйлдвэрлэгч нарыг бүгдийг нь бүтээгдэхүүний чанарын ач холбогдлын талаар зохион байгуулагдсан.
Хэрэглэгчдийн төлөөлөгчдийн хэлснээр бүтээгдэхүүний чанарын хадгалах хугацааны баталгааг үйлдвэрлэгч гаргаж өгөх, ингэснээр дистрибютерууд хэрэглэгчдийн тавих шаардлагад хариулт өгөх шаардлагагүй болох юм.
800 гаруй төлөөлөгчид эх орны өнцөг булан бүрээс ирж энэ арга хэмжээнд оролцсон ба хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаарх олон асуудлыг хөндөн ярилцсан.
Бага хурлын үеэр ярилцсан хамгийн чухал зүйл болох–хэрэглэгчийг хамгаалах-асуудал нь эдийн засагт хамгийн чухал асуудлын нэг болоод байна. 2012 оны эхний улиралд бөөний болон жижиглэнгийн худалдаа 51 % -иар өссөн ба энэхүү үзүүлэлт нь 2011 оны сүүлийн улиралд 70,5 хувь байсан байна.
2012 оны 7 дугаар сард Нэгдсэн үндэстний Худалдаа хөгжлийн талаарх бага хурлын гол зорилго нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон хууль, эрх зүй, бодлогыг хариуцан ажилладаг Худалдааны өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын үйл ажиллагааны талаар үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой байсан юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын хамт олон
Нэгдсэн үндэстний худалдаа хөгжлийн бага хурлаас тус агентлаг хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах талаар мэргэжлийн байгууллагуудтай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах агентлаг харилцаа холбоо муутай ажилласнаас энэ чиглэлээр ажлын туршлага дутмаг байна гэж дүгнэжээ. Мөн түүнчлэн тус агентлагийн олон нийттэй харилцах харилцаа дутагдалтай байгааг цохон тэмдэглээд, иргэд, олон нийттэй харилцах харилцаагаа нэмэгдүүлэх, ажилтнуудаа боловсруулах, болон мэдлэг, туршлага солилцох талаар тогтмол бодлого боловсруулан ажиллах нь зүйтэй гэж тэмдэглэлээ.
Үүний зэрэгцээгээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк жижиглэнгийн худалдааны үйл ажиллагааг дэмжих талаар нилээд том үүргийг гүйцэтгэсэн ба 2012 оны 10 дугаар сард 4 сая долларын зээл олгосон ба 2 сая долларын зээлийг электрон барааны тэргүүлэгч жижиглэнгийн худалдааны БСБ сервисийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Европын сэргээн босголт, хөгжлийн банкныхны хэлснээр senior зээл нь нийслэлийн Хан- Уул дүүрэгт баригдах жижиглэнгийн худалдааны том барилгын ажилд зарцуулагдах юм байна.
Ийм өсөлтүүд нь ч дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны Louis Vuitton, Hugo Boss, Cartier, L’Occitane, Dunhill зэрэг дэлгүүрүүдэд ч нөлөөлсөн. 6 дугаар сарын дундуур Монгол улс анх удаа олон улсын жижиглэнгийн худалдааны AT Kearney-ийн жагсаалтад бичигдсэн ба дэлхийн томоохон хөгжиж буй жижиглэнгийн зах зээл бүхий 30 орны жагсаалтад Монгол улс багтжээ.
Сүүлийн 10 жилд нүүрс, зэсийн баялгаараа ДНБ-ийн өсөлт 6 дахин өссөн тус орон 2020 он гэхэд нэг хүнд ногдох бүтээгдэхүүнээрээ эхний 5 байрт багтана гэж тооцоолжээ. Хотын хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжих хөдөлгөөн одоогийн 1 саятай харьцуулахад өссөнөөр 2020 он гэхэд нийслэлийн хүн ам 1,4 саяд хүрнэ гэж тооцоолжээ.
11 дүгээр сард 3.58 сая ам. долларын татварыг НИК-д ногдуулсан
Энэхүү үйл ажиллагаанууд нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар нилээд дорвитой ажлуудыг хийсэн ба 11 дүгээр сард Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах агентлаг 4.97 төгрөгийн (3.58 сая ам. доллар) татварыг Монголын нефтийн бүтээгдэхүүн импортлогч томоохон компани НИК-д зах зээл дээр бензин тосний зохиомол хомсдол бий болгосон үндэслэлээр ногдуулсан гэж Бизнес Монгол болон орон нутгийн хэвлэл мэдээллийн сайтуудаар мэдэгдсэн. 11 дүгээр сарын 6, 7-нд НИК ХХК бензин, дизелийг худалдаалахдаа хомсдол болно гэдэг болгоомжлолыг бий болгосноор үнийн хөөрөгдөл бий болгосон гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах агентлаг үзжээ.
Дараагийн нэг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах алхам бол Төв банк хийсэн. 61 тэрбум төгрөгийн ($43.88 сая) тогтвортой зээлийг гурилын үйлдвэрүүдэд олгосон. Ингэснээр дээд зэргийн гурилын бөөний худалдааны үнэ 1 кг нь 550 төгрөг ($0.40) жижиглэнгийн үнэ дээд тал нь 1 кг нь 650 төгрөг ($0.47) болсон.