Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн харилцааг зохицуулж чадахуйц хууль хэрэгтэй
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хууль зүйн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран "Үндсэн эрхийн хамгаалалт ба иргэний эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх асуудал” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
"Ядуурал бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлийн нэг” гэж үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Энэхүү арга хэмжээний үеэр үндсэн эрхийн хамгаалалт, хүний эрх, иргэдийн амьжиргаа зэрэг сэдвээр илтгэл тавьж, "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж”, "Өмчийн эрхийн асуудал”, "Хөдөлмөрлөх эрх”, "Аж ахуй эрхлэх эрх” сэдэвт 4 салбар хуралдааныг зохион байгуулсан.
Амьжиргааны түвшин доогуур иргэдэд хуулийн хүрээнд эрхээ эдлэх боломж олгох юм.
Уулзалтад 21 аймгийн иргэдийн төлөөллийг урьж оролцуулж байгаа бөгөөд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Уулзалтын үр дүнд амьжиргааны түвшин доогуур иргэдэд хуулийн хүрээнд эрхээ эдлэх боломж олгох, хуулийн хамгаалалтад байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр авах бодлогын болон бусад арга хэмжээний талаар зөвлөмж гаргана.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
Зөвлөлдөх уулзалт боллоо
Өнөөгийн монгол улсын хөдөлмөрйин харилцааг зохицуулж чадахуйц тийм хууль гаргах ёстой. Ялангуяа албан бус салбар хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн харилцаа одоогийн энэ хөдөлмөрийн хуулиар огт зохицуулагдаж чадахгүй байгаа.
Ийнхүү ядуурал олигтой буурахгүй байгаагын шалтгаан нь хүний үндсэн эрхийг хамгаалдаг, тулгамдсан асуудлыг нь зохицуулж өгдөг хууль тогтоомж журам механиезм нь адууралтай байгаа иргэдээ эрх зүйн зохицуулалтын гадна орхиж байгаатай холбоотой юм байна.
Иймээс хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, хууль зүйн яам хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтаар бодлогын түвшинд зөвлөмж гаргах зорилготой юм.