УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.04.30

Залуучуудаа гэрээсээ гар гэж уриалмаар байна.

25 цаг мэдээллийн хөтөлбөрийн тодруулга мэдээгээр  хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.

Хөдөлмөрийн яам энэ онд хичнээн хүнийг ажлын байртай болгохоор зорьж байна. Он гарсаар энэ сарын байдлаар хичнээн хүнийг ажлын байртай болгосон бэ?

Энэ жил 50000 хүнийг ажлын байртай болгох зорилт тавьсан. Одоо нийт дүнгээр 20 гаруй мянган хүн ажлын байртай болоод байна.

Сая бид мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан 4000 гаруй хүнийг ажлын байранд гаргасан. 2200 хүнийг бэлтгэж байна. Цаана нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгсөх 19000 ажилчин байна.

Одоогоор 20 гаруй мянган хүн ажлын байртай болоод байна.

Хамгийн гол нь манай компаниуд ирж гэрээгээ хийгээд чадвартай бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээ авах хэрэгтэй. Мөн бид бүх санхүүжилтээ орон нутагруу чиглүүлж байна. Сум хөгжүүлэх сангаар дамжуулан суманд ажлын байр бий болох боломж бүрдэж байгаа.

Хүмүүсийг ажлын байраар хангахад хүндрэлтэй зүйл юу байна вэ?

Хүмүүс маань чадавхижих, гэрээсээ гарах хэрэгтэй байна. Аймаг, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэс дээр очиж зөвлөгөө, мэдээлэл авах нь чухал. Манай монголчууд ажил их голомтгой. Залуучуудаа гэрээсээ гар гэж уриалмаар байна.