2013.05.23

Г.Батхүү гишүүний турах туршлага

УИХ-ын гишүүн Г.Батхуү сүүлийн үед нэлээн жин хаяжээ. Өөрөө өөртөө яаж ийм өөрчлөлт хийж чадсан талаарх туршлагаа ч бусадтай харамгүй хуваалцаж байгаа гэнэ.

Юун түрүүнд их хэмжээний ус уух, гэхдээ өглөө өлөн дээрээ дөрвөн стакан буцалгаж хонуулсан ус уух ёстой гэнэ. Мөн идэх хоолныхоо орцноос гурил, цагаан будаа, төмсийг ор тас хасчээ. Хамгийн чухал нь Г.Батхүү гишүүн орой 17:00 цагаас хойш хоол идэхийг ор тас хориглож, энэ нь ч нэлээн үр дүнтэй байгаа аж.

Түүний турах аргыг Төрийн ордон даяар ярьдаг бөгөөд, зарим мах мяраатай хүмүүс нь туршаад эхэлсэн сурагтай.