Дайчин улс төрч
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.05.03

Дайчин улс төрч

Эмэгтэй хүн яагаад Ерөнхийлөгч болж болохгүй гэж. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэхтэй зэрэгцээд хүүхнүүд голдуу хүмүүс бүр “үхэх нь ээ”. Хортой шартай ч гэж жигтэйхэн.

Тэр л биш бол өөр хэн ч байсан яах вэ гэх. Яагаад болохгүй гэж. Д.Оюунхорол азтай эмэгтэй. Насыг нь ч бодсон, туршлагыг нь ч бодсон нэр дэвшихэд гараад ирэх ч магад. УИХ-д гурван ч удаа суусан энэ эмэгтэй хэлгүй, дүлий юм шиг эрчүүдийг бодвол хэдийнэ улстөрч болчихсон.

Монгол Улс түүхэндээ эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж үзээгүй. Ядаж нэр дэвшиж ч байгаагүй. Намынх нь шийдвэр байлаа ч Д.Оюунхоролын эр зоригийг нь үнэлэх ёстой. УИХ-д хэн ч биш “балархай эгшгүүд” өөрсдийгөө хэдийнэ олонд танигдсан гээд бодчихсон толгой гэдгэр яваагийн дэргэд Д.Оюунхоролын өөртөө бүрдүүлж байгаа имиж харин ч жинтэй тусч байна, тийм үү.

Д.Оюунхорол “Би нэрээ дэвшүүлье” гэж гүйгээгүй л байх. Харин нам нь, намын нь удирдлагууд түүнийг хамгийн боломжит хувилбар гэж үзсэн.

Дайчин зан чанар нь түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нөлөөлсөн болов уу. Д.Оюунхорол “Би нэрээ дэвшүүлье” гэж гүйгээгүй л байх. Харин нам нь, намын нь удирдлагууд түүнийг хамгийн боломжит хувилбар гэж үзсэн. Ялах ялагдах нь чухал биш. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг том боломж, бас том пиар.

Ямаршуухан рейтингтэй, ямар үнэлэмжтэй улстөрч вэ гэдгийг нь харуулсан хэрэг. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болчих ч юм бил үү.