2013.05.02

Г.Баярсайхан зүдрэв

Г.Баярсайхан гишүүн өчигдөр өөрийнхөө тэргүүлдэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг хийх гэж нэлээд "зүдэрчээ".

Гишүүдийн ирц хүрэхгүй, ирсэн нь давхар харьяалагддаг бас нэгэн байнгын хорооны хуралдаан руу явж орчихоод болдоггүй.

Ажлын албаныхныгаа гишүүдийг олж ирэхийг үүрэгдэн, ийш нь залгуулж, бүр болохгүйг нь очиж авч ирэхийг тушааж байв.

Дарга Г.Баярсайхан эхэндээ ч ажлын албаныхныгаа гишүүдийг олж ирэхийг үүрэгдэн, ийш нь залгуулж, бүр болохгүйг нь очиж авч ирэхийг тушааж байв.

Эцэстээ энэ нь амжилт олохгүйг ойлгож, өөрөө явж байнгын хорооныхоо гишүүдийг олж ирэхээр боллоо. Түүнд баригдсан эхний гишүүн нь Б.Бат-Эрдэнэ.

Хуралдааны танхимын гадуур явж байсан түүнийг Г.Баярсайхан “Манай хурал орчих. Ирц хүрэхгүй эхэлж чаддаггүй. Бүтэн 40 минут гишүүдээ хүлээлээ” хэмээн ятгасаар, хуралдаан руу хөтөлж оруулсан юм. Нэг ч гэсэн гишүүн олсондоо нэлээн баяртай яваа харагдсан шүү.