2009.01.29

Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт оруулсан асуудлууд

  • Говийн бүс болон Орхон аймагт орчин үеийн эмчилгээ, оношилгооны төвийг байгуулна.
  • Говийг /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/ хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс-алт, Цагаан суврагын зэсийн ордод түшиглүүлэн уул уурхайн-металлурги-эрчим хүчний цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.
  • Олон улсын нисэх онгоцны буудал, нисэх буудлын хотхон, говийн бүсийн төмөр зам, ус-цахилгааны дэд бүтцийн сүлжээ, зүүн бүсийн төмөр зам зэрэг томоохон /мега/ төслийн зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.
  • “Мянганы зам” төслийн ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн, аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлнэ. УБ-Мандалговь-Өмнөговь чиглэлд авто зам тавина.
  • Гар аргаар нүүрс, алт, бусад баялаг олборлодог хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх эрх зүйн орчныг бүрдүүлж, орчин үеийн бичил уурхай болгон хөгжүүлнэ.
  • Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 50.0 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй “Үйлдвэрлэл хөгжүүлэх сан” байгуулж ажиллуулна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.