2008.12.04
М.Энхболд: 2004-2008 онд тойрогтоо хийсэн ажлуудаас
- Өргөө кино театрын хойд талын замаас Телевизийн шинэ эцсийн буудал хүртэл гэр хорооллын дундуур 240.0 сая төгрөгийн өртөг бүхий 3.7 км хатуу хучилттай замыг шинээр тавьж, 2.1 км замыг засаж сайжруулан, 13-р сургуулийн орчмын замд хурд сааруулагч байрлуулсан.
- Мөн Баянгол дүүргийн гэр хорооллын 10, 11 дүгээр хорооны дундуур 35 сая төгрөгийн өртөг бүхий 150ш гэрэлтүүлгийг хийж ашиглалтад оруулсан.
- Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хороонд нэг бүр нь 62 сая төгрөгийн өртөг бүхий 4 дэд станцыг нийт 248 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтад оруулсан.
- Тойргийнхоо 10, 11 дүгээр хорооны иргэдийн ундны цэвэр усны хангамж хүртээмжийг сайжруулах үүднээс 7.5 сая төгрөгийн өртөг бүхий 4 ус түгээгүүрийн газрыг шинээр барьж ашиглалтад оруулсан.
- Баянгол дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 6 байранд шинээр 198 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 ш лифт тавьж, 1, 2, 3, 5, 6, 13а, 13б, 15, 22, 23, 33 дугаар байруудын дээврийн засварыг 200 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.
- 10 дугаар хорооны Конторын байрны бохирын шугамыг 8.5 сая төгрөгөөр төвийн шугамд холболт хийлгэсэн.
- Баянгол дүүргийн ЕБС-ын 13, 28 дугаар сургуулиудад тус бүр 15, нийт 30 компьютертай иж бүрэн мэдээлэл зүйн танхимыг тохижуулж өгсөн.
- Тойргийнхоо нэн ядуу амьдралтай, сурах сонирхолтой 9 оюутны сургалтын төлбөр 4.5 сая, тэргүүний 6 оюутанд 4.8 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн шинэ компьютер өгч оюуны хөрөнгө оруулалт хийсэн.
- Тойргийнхоо 5 хороонд хүүхэд, өндөр настан иргэдэд зориулж чийрэгжүүлэлтийн иж бүрэн төхөөрөмж бүхий чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулж өгсөн.
- Тойргийнхоо нэн ядуу амьдралтай өөрийн гэсэн орон гэргүй 160 өрхөд шинээр гэр, 206 иргэнд 43 тн нүүрс, 33 куб.м мод, өрх толгойлсон 3 эмэгтэйг Удирдлагын Академийн амьдрах ухааны сургалтанд тус тус хамруулжээ.
- 2006,2007 онуудад Тойргийнхоо өндөр настан ахмадуудад 10тн гурил, 90-ээс дээш насны 30 ахмадад хүндэтгэл үзүүлж иж бүрэн сар шинийн баярын тамгийн идээ, айл өрх бүрт мэндчилгээ хүргүүлсэн.
- Тойргийнхоо 103 залууг Солонгос улсад гэрээт ажилчнаар явуулсан.
- Тойргийнхоо иргэдийн газрын асуудлыг шийдэх зорилгоор 361-ын гарамд дэд бүтцийн зураг төсөл 21 сая төгрөгөөр хийлгэсэн.
- 13 дугаар хорооны 2д, 3 дугаар байр, 14 дүгээр хорооны 11 дүгээр байранд 99 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай лефть тавиулсан.
- 2008 онд Тойргийнхоо өндөр настан ахмадуудад 3тн гурил илгээж хүндэтгэл үзүүлсэн.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.