Ө.Энхтүвшин: Тайгад цєл болдгийг нүдээрээ харж байж л мэдэрлээ
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.
-УИХ-ын гишүүний үндсэн үүргээ та хэр биелүүлж чадсан гэж боддог вэ. Учир нь, та нөхөн сонгуулиар гарч ирээд жил гаруй л энэ УИХ-д суусан учраас ингэж асууж байна л даа?
-УИХ-ын гишүүнээр 2000-2004 онд, дараа нь 2006 оны есєн сард нєхєн сонгуулиар сонгогдсоноос хойш жил найман cap боллоо. Єєрєєр хэлбэл, сүүлийн дєрвєн жилд гурван ч удаа сонгуульд оролцох гэж байна. Миний хийсэн ажил Хєвсгєл аймгийн зєвхєн 46 дугаар тойргоор хязгаарлагдаагүй. Бүгдийг нь тоочоод байвал урт жагсаалт гарна байх аа. Ярилцлага уйтгартай ч болно биз дээ. Тоймлоход, Хєвсгєл аймгийнхаа бүх сумыг эрчим хүчтэй болгоно гэсэн зорилт тавьсан. 2004 онд аймгийн тєвєє эрчим хүчний нэгдсэн системтэй холбосон. Бүх сумыг тєвийн эрчим хүчтэй энэ жил холбож дуусна. Хоёрдугаарт нь, зам байгаа юм. Хєвсгєл аймаг Мянганы замын хэвтээ тэнхлэгийн маршрутад ороогүй. Тиймээс Булганы Хишиг-Єндєр сумын Уньтын баг хүртэл энэ жил тавигдах зам цаашдаа Мєрєн хот орно. Энэ маань аялал жуулчлалын зам, Мєрєн хотыг Хатгал хүртэл 102 км замаар холбоход 20 гаруй тэрбум тєгрєг тєсєвлєсєн. Гурав дахь том асуудал бол боловсрол соёлын үйлчилгээ байгаа юм. Сүүлийн гурван жилд энэ чиглэлд 10 шахам тэрбум тєгрєгийн хєрєнгє санхүүжилт хийлээ.
-Гэхдээ танай аймаг ядуурлаар толгой цохиж л яваа харагдсан?
-Хамгийн гол нь дээрх гурвыг дагаад ядуурал буурч, ажлын байр нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрийг хєгжүүлэх асуудал шийдэгдэх юм. Цахилгаангүй бол жижиг дунд үйлдвэр гэдэг хоосон яриа болоод єнгєрдєг. Жижиг дунд үйлдвэрээс гадна мэргэжлийн сургалтууд маш их хэрэгтэй байна. Хєдєєд боловсрол мэргэжилгүй хүмүүс олон байна. Хэдийгээр зээл єгч байгаа ч тэрийгээ амьдралдаа тус болгож ашиглах нь ховор байна. Зээлийг сургалттай холбох шаардлагатай. 1996 оноос хойш бидний гаргасан алдаа бол энэ ядуу хүн юм байна гээд бэлэн мєнгє єгєх. Тэр мєнгийг авсан хүн тухайн үедээ баярлаад яг юунд хэрэглэхээ мэдэхгүй байтал мєнгє нь үрэгдээд дорхноо алга болчихдог. Ядуурал буурах байтугай бүр банкны зээлийн єрєнд уначихдаг.
-Хэдийгээр бусад аймгуудыг бодвол Хөвсгөлийнхөн аялал жуулчлалын салбараа дагаад арай л амьжиргаатай. Гэвч ядуурлын тєвшин нь буурахгүй л байна?
-Аялал жуулчлал бол аймгийн хувьд гол хєгжих чиглэл. Манайд Таван толгой, Оюу толгой шиг тийм том орд байхгүй. Ялангуяа алтны хувьд байсан ч олборлуулах шаардлагагүй гэж бодож байгаа. Хєвсгєл аймгийг байгалийн унаган тєрхєєр нь аялал жуулчлалын чиглэлээр нь хєгжүүлэх бодлого барих ёстой гэж бодож байгаа. Хэд хэдэн компаниуд Хөвсгөл нуурын орчим лиценз авсан байна билээ. Тэрийг нь хүчингүй болгохын тєлєє ажиллана, нутгийнхандаа ч эдгээр компани ажил эхлэх юм бол та бүхэн хєєж явуул гэж хэлсэн. Хятад, Оросын компани яг нуурын эргээр Дархадын хотгорт алт угаана гэж тєлєвлєж. Ийм зүйл байх ёсгүй л дээ. Фосфоритын орд манай аймагт бий. Гэхдээ ойрын хугацаанд ингэж ашиглана гэсэн төлөвлөгөө алга.
-Хєвсгєлийн аялал жуулчлал гэхээр хэдэн гэрээс хэтрэхгүй л байна гэж байнга шүүмжлүүлдэг?
-Үнэндээ тийм. Хэдийгээр Хєвсгєлийг түшиглэн аялал жуулчлалын салбар хєгжүүлнэ гэж яриад байгаа ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Нуур тойруулаад хэдэн гэр барьснаа аялал жуулчлал хєгжүүллээ гэж яриад байх юм. Морь унуулах, цаагаа үзүүлж хэдэн.доллар авах тєдийгєєр аялал жуулчлал хєгжлєє гэж болохгүй л дээ. Яг жинхэнэ утгаараа үүнийгээ яаж хєгжүүлэх ёстой юм бэ гэдэг нарийн тєлєвлєгєє бодлого байхгүй байна гэж би хувьдаа боддог. Саяхан гаднын нэгэн байгууллагад Хєвсгєл нуурын зүүн талын эргийг эзэмшүүлэх гэрээ хийжээ. Үүний зорилго, тєлєвлєгєєг тодруулах үүднээс єнєє маргаашгүй БОЯ-ныхантай уулзъя гэж бодож байна. Хамгийн гол нь нуурынхаа орчмыг бохирдуулахгүй байх шаардлагатай. Саяхан тойрогтоо ажиллаж байгаад ирлээ. Тэнд цєлжилт маш их явагдсан. Тайгад цєл болдог гэдгийг газар дээр нь очиж, нүдээрээ харж байж л мэдлээ. Тэгэхээр дэлхийн цаг агаарын дулаарал, цєлжилт хуурайшилт хүчтэй явагдаж байгаа нєхцєлд аялал жуулчлалаа яаж хєгжүүлж, байгаль орчноо хэрхэн хамгаалах вэ гээд бүгдийг нь их сайн уялдаатай бодохгүй бол мєнгє олох гэсэн биш бүр сүйрэлд хүрч магадгүй боллоо.
-Та Хєвсгєл нуураа ЮНЕСКО-гийн үнэт євийн жагсаалтад оруулах талаар ярьж байсан байх аа?
-БСШУ-ы сайд ЮНЕСКО-гийн үндэсний хорооны дарга байхдаа Хєвсгєл нуурыг дэлхийн хосгүй үнэт соёлын зүйлийн жагсаалтад оруулъя гэсэн санал тавьсан. Ерєнхийдєє бүтэх байх гэж бодож байна. Хэрвээ ЮНЕСКО-гийн хамгаалалтад орчихвол олон зүйл журамлагдана. Одоогоор Орхоны хєндий Увс нуурын сав газар дэлхийн соёлын хосгүй євийн жагсаалтад орсон байгаа. Хєвсгєлийн сав газар үүн дээр нэмэгдэх байх аа.
-Нутгаараа яваад ирлээ гэлээ. Малчдын амьдрал ямар байна вэ?
-Амьдрал нь дээшилж баяжиж, хєрєнгєжиж байгаа хэсэг байна л даа. Гэхдээ маш олон єрх ядуу амьдарч байна. Монгол Улсад хамгийн олон хүн амтай аймаг бол Хєвсгєл. Үүнийгээ дагаад хуримтлагдсан хүнд асуудал олон бий. Энэ жилийн хувьд бүр хүнд болж. Бензин, гурилын үнэ єсчихсєн, олдоц нь ховордчихсон. Жилдээ ганц удаа орлого олдог ноолуурынх нь үнэ нь уначихсан. Арилжааны банкнууд зээл єгєхєє больчихсон. Ноолуурын мєнгєєрєє тєлнє гээд зээл авсан боловч тєлж дийлэхээ болиод ер нь маш хүнд байна. Тэгэхээр энэ үед нь зах зээл бүгдийг зохицуулдаг юм гээд УИХ, Засгийн газар хараад суугаад байж болохгүй байна л даа. Тєрийн зүгээс зохицуулалт хийх хэрэгтэй гэж үздэг. Саналаа ч тавьсан.
-Чухам яаж зохицуулах юм бэ. Тєрийн оролцоо зах зээлд ихсэх тусам улам дордоод байгаа юм биш үү?
-Тухайлбал, хэсэг нєхєдтэй нийлээд 32 мянгаас ноолуурын үнийг бууруулахгүй байх арга хэмжээ авъя гэсэн саналтай тогтоолын тєслийг єргєн барьсан. Уначих юм бол зєрєєг нь уих, Засгийн газар шийдвэрлэе. Монгол Улсыг хєгжүүлэх санд нэлээн хуримтлал байгаа. Тэндээсээ үнийн зєрүүг нь гаргаад єгье. Тэгвэл ядаж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлж, малчдын амьжиргааг үнийн огцом цохилтод оруулчихгүй байх. Хоёрдугаарт нь, махны үнэ байна.
Малчдаас нэг кг махыг амьдын жингээр нь 750 тєгрєгєєр авч байгаа.
Гэтэл Улаанбаатарын зах дээр 5000 тєгрєг болж байна. Зєрүү нь ченжүүдийн халаасанд л ордог. Жил бүр мах бэлтгэлд зориулж мєнгє гаргадаг. Түүнийгээ аймгуудад нь хуваарилаад єгєх хэрэгтэй. Тэдэн тєгрєгєєр мах авна гэж малчидтайгаа шууд гэрээ хийгээд авах хэрэгтэй байгаа юм. Мєн биржийн сүлжээг бий болгох шаардлагатай байна.
-Орон нутаг мєнгєгүй учраас хєгжихєд хэцүү байна гэж байнга л гомдоллодог. Хамаг татвараа улсын тєсєвт гэж тєвлєрүүлдгээс Засаг даргын багцад єгсєн хэдэн тєгрєг юу ч болдоггүй гэдэг?
-Орон нутагт нь сан байгуулж єгєх шаардлагатай байна. Сум бүрт тэр санд нь ядахдаа 100 сая тєгрєг єгєх боломжтой. Тэр сандаа орон нутгийн иргэд хяналт тавьдаг. Түүнээс биш Засаг дарга нь дур мэдэж үрчхээд бєєн хэрүүл болоод єнгєрвєл дэмий л дээ. Тэр хєрєнгєєр жижиг үйлдвэр байгуулбал илүү ашиг тустай байх болно. Орон нутагт нэг үеэ бодвол хєрєнгє оруулалт их хийж байна шүү дээ. Энэ жил Хєвсгєл аймагт гэхэд 50 тэрбум тєгрєг тавилаа. Тав зургаан жилийн ємнє нийт Монгол Улсын хэмжээнд хийгдэж байсан хєрєнгє оруулалт. Харин ноднин жилээс тендерийн хуулиар 500 саяас дооших бүх ажлыг аймгийн Засаг дарга, 50 саяас доошхийг нь сумын Засаг Даргад шилжүүлэхээр болсон. Гэтэл энэ хууль маань маш муу хэрэгжиж байгаа юм. Хуучин Улаанбаатарын компаниуд давхиж ирээд хийдэг байсан бол одоо аймгийн хэдэн компани суманд давхиж ирээд л бас л энд тэнд шавар нааж будаг түрхээд алга болчихдог. Аймгийн Засаг дарга 50 саяас доошхи тендерийн ажлын эрхийг сумд руу шилжүүлэхгүй байна. Барьчхаад л суугаад байдаг. Түүнийг шилжүүлбэл сумын Засаг дарга хүлээж аваад єєрийнхєє залуусаар ажлаа хийлгээд ядаж хариуцлага тооцох боломжтой болно гэж тооцсон юм.
-Гэхдээ орон нутгийн хєгжлийн нэг гацаа бол намчирхал, талцал. Та үүнтэй санал нийлэх үү?
-Орон нутагт намчирхаж, үзэл бодлоор нь ялгаж, ажлаас халах үзэгдэл хавтгайрч. Зєвхєн манай Хєвсгєл аймагт гэхэд Засаг дарга маань нэг ч хүнийг ажлаас халаагүй гэж байтал 40 гаруй хүнийг ажлаас халсан байсан. Ажлаас халагдсан хүн гурван шатны шүүхээр яваад арай гэж ажилдаа буцаад орох гэхээр авсан тушаал гаргаад маргааш нь єєр үндэслэлээр халаад явуулчихдаг. Ийм байдал нэлээн хавтгай болчхож. Зарим хүн бол за тєр ч гэж алга, миний тєлєє зогсож энэ бүхнийг эсэргүүцэх ч хүн алга гэдэг болж. Үүнтэйгээ эвлэрэхээс л биш, орон нутгийн сонгууль бушуу болоосой гээд сууж байна. Цєєхєн монголчуудыг хамгийн их хохироож байгаа юм бол энэ байна. Намчирхах, талцах үзэл УИХ сүүлийн дєрвєн жилд харьцангуй гайгүй болчихсон шүү дээ. Маргах дээрээ маргаад шийдэх юмаа шийдээд. Харин энэ євчин орон нутагт их байна.
-УИХ-ын гишүүд сайд болчхоор Засгийн газартаа хяналт тавих тогтолцоо үндсэндээ алдагддаг гэж яриад байгаа. Үнэндээ энэ бол нэг талаар зєв. Харин таны хувьд ямар үзэл бодолтой байдаг вэ?
-УИХ-ын гишүүн хүн сайд болоход тухайн салбартаа их хэрэгтэй л байдаг юм. Жишээлбэл, тухайн салбараас єргєн барьж байгаа хууль бодлогоо авч гарахад, улсын тєсєвт салбарынхаа хєрєнгє санхүүжилтийг тусгуулж бодлого шийдвэрээ ойлгуулахад их л хэрэгтэй байдаг юм. Нєгєє талаас бол хяналт тавих ёстой ч єєртєє хяналт тавих ч юм шиг болчихдог. Тиймээс миний хувьд зєв харьцаа байх ёстой гэж боддог. Ерєнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд, БСШУ-ны сайд УИХ-ын гишүүн байх нь зүйтэй. Хуучин бол нийт бүрэлдэхүүний гуравны нэгээс хэтрэхгүй гэсэн нэг тоо бий. Харин сүүлийн жилүүдэд жаахан алдагдсан.
-Таны ажиллаж байсан Засгийн газрыг халамж руу чиглэсэн үйл ажиллагаа хэт хавтгайруулан явуулж гэж их баалуулж байсан. Та түрүүн ч гэсэн ядуу байна гээд бэлэн мєнгє єгсєн нь бидний алдаа байж гэж ярьсан. Ер нь, та єєрийнхєє ажиллаж байсан Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
- Хэрвээ тийм бодлого явуулаагүй бол ард түмний амьдрал бүр ч хэцүү байх байсан. Хоёрт энэ парламент гэдэг чинь олон намын тєлєєлєлтэй. Нам болгон єєр єєрийнхєє амласан зүйлээ хэрэгжүүлэхийн тєлєє явдаг. Жишээ нь, МАХН бол шинээр тєрсєн хүүхдэд 100 мянган тєгрєг олгоно, АН хүүхдэд 10 мянган тєгрєг єгнє гээд аль алийг нь ард түмэн зєв гээд л парламентад сонгосон. Хамгийн гол нь, цаашдаа нийгмийн чиглэлийн арга хэмжээг авахдаа мєнгєний нийлүүлэлтийн бодлого ямар байх вэ, инфляцид яаж нєлєєлєх вэ гэдгийг сайн харахгүй бол болдоггүй юм байна гэдэг сургамж авлаа.
- Таны толгойлж байсан боловсролын салбарын хувьд ямар онцлогтой шийдвэр гаргаж чадав аа?
-12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Дэлхий нийтийн хєгжлийн хандлагад Монголын боловсролыг нийцүүлэх гэсэн бодлого байсан. Энэ жил 40 мянган зургаан настай хүүхэд сургуульд орно. Энэ бол тооны єєрчлєлт биш, чанарын єєрчлєлт. "Үдийн цай" хєтєлбєр бол үр дүнтэй хєтєлбєр болсон гэж бодож байгаа. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин хєлс урамшууллыг нэмэгдүүллээ. ТМС-д сурч буй хүүхдэд тэтгэлэг олгодог боллоо. Монголын боловсролын салбар дандаа зээл авдаг байсан бол єнєєдєр буцалтгүй тусламж ихээр орж ирэх болсон. Хєдєєгийн соёлын тєвүүд хүнд байсан ч єнєєдєр таван орон тоотойгоор тогтмол ажиллаж эхэлсэн. Хамгийн гол мєнгє нь байна, бодлого нь тодорхой, хууль нь гарсан. Зургаан настай хүүхдийг сургуульд авах бэлтгэлийг түргэн хангаж дуусгах хэрэгтэй. Ийм чухал ажилд бүх нийтээрээ анхаарахгүй бол сонгууль, сонгууль гэсээр байгаад орхигдуулчих вий дээ гэж сэтгэл зовж л байна.