Ц.Дашдорж: Иргэдийг мөнгөжүүлэх төрийн бодлого зайлшгүй шаардлагатай
2008.11.18

Ц.Дашдорж: Иргэдийг мөнгөжүүлэх төрийн бодлого зайлшгүй шаардлагатай

УИХ-ын 5-р тойргоос сонгогдсон. Гишүүн болоод ажил их байгаа байх цаашид юу хийхээр төлөвлөж байна?

Ер нь бол нутгийнхаа зон олны итгэлийг даагаад төр түшилцэх тэднийхээ үгийг нь тєрийн бодологт тусгуулах ийм эрх євєртлєєд ирсэн. Анхныхаа төсөв төлєвлөгө 4 жилийн хугацааны үйл ажиллагааны мөрийн хєтєлбєр, мєнгєний бодлого, 2009 онд хєгжүүлэх үндсэн чиглэл гэх мэтийн үндсэн дєрвєн бичиг баримт дээр ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын нэгний дотор үүнийгээ батлаж гаргах ёстой. Ерєнхийдєє Монгол улс энэ 4 жилийн хугацаанд ямархуу єнгє тєрхтэй байхуу хєгжлийнх нь чиг хандлага ямар байх вэ гэдэг чиглэлд л тодорхойлох үндсэн суурь бичиг баримт гэдэг талаас нь нэлээн нухацтай хандаж байна.

Миний хувьд бол улс эх орны хєгжлийн бодлогын хүрээнд асуудал шийдэхээс гадна сонгогдсон тойргийнхоо хєгжлийн тєвшний талаар нэлээн санаа зовниж ажиллаж байгаа.
Ялангуяа дэд бүтцийн хувьд, гэрэл цахилгаан зам харилцаа, жижиг бизнес эрхлэх бодит бололцоог нь яаж хангаж єгєх вэ гэх мэтийн асуудалд нэлээн түлхүү анхаарал хандуулж байна. Хамгийн эхэнд хийх ёстой нэг зүйл бол "Баруун бvсийн хєгжлийн дэд хєтєлбєр"-ийг боловсруулах хэрэгтэй байна. Монгол улсыг бүсчилж хєгжүүлэх явдал бол зайлшгүй хийгдэх учиртай юм. Говь-Алтай аймаг дангаараа хєгжинє гэдэг ойлголт бол их хэцүү. Тийм учраас баруун 5 аймгийн хєгжлийн бодлогод нягт уялдаж түүгээрээ дамжуулж дэд бүтцийн системээр тэтгэгдэж байж хєгжвєл арай илүү үр єгєєжтэй. Хєгжил гэдэг маань бол дэд бvтцээр дамжиж үндсэн суурь нь тавигдах ёстой. 2009 оноос 2012 он хүртэлх засгийн газрын үйл ажиллагааны мєрийн хєтєлбєрт Говь-Алтай аймгийг тєвийн бүсийн эрчим хүчний системд холбох асуудал дээр ажилаж байна.

Хоёрдугаарт иргэдийг мєнгєжүүлэх тєрийн бодлого зайлшгүй шаардлагатай. Иргэдийг мєнгєжүүлснээр бодит орлого нэмэгдэж єрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хэрэгжиж бололцоо хангагдаж байгаа. Иргэн бүр єєрєє єєрсдийнхєє амьдралыг єєд нь татаад аваад явчих ийм хүсэл эрмэлзэлтэй. Тэр хүсэл эрмэлзлийг нь тєр засгийн бодлого болон санхүүгийн бодлогоор тэтгэж байж л энэ асуудал тодорхой шийдэлд хүрнэ. Энэ нь эдийн засгийн єсєлтийг хангах бодлогын хүрээнд зайлшгvй тєр засгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ чиглэлд ч ажлаа зориулаад ажиллаж байна даа.

Саяхан УИХ-аас ямаа болгонд 5000 тєгрєг єгєх хууль баталлаа. Энэ хуулийн талаар таны санал бодол?

-Энэ талаар янз бүрээр л ярьж байна. Ямаанд хайртай энэ тэр гээд л. Цаад агуулга нь бол шал ондоо. Ямаанд єгєєд байгаа юм бол огт биш. Ямааны чинь цаана эзэн гэж хүн байна шүү дээ. Нєгєє талаас хєдєє орон нутагт єрийн сүлжээ гээч юм бий болчихсон байна. Яг үнэндээ манай хєдєєнийхєнд єєрийн гэсэн бодит орлого алга. Урьдчилж зээлээр амьдардаг ийм тогтолцоо хєдєє орон нутагт бий болжээ. Одооноос эхлээд хойтон хаврынхаа ноолуурын мєнгийг зээлээр аваад идээд эхэлсэн байна. Ингээд л хэрэглээний эх үүсвэрээ хийгээд явчихдаг.
Зээлээр авсан мєнгєєрєє оюутны сургалтын тєлбєрєє тєлчихдєг. Мєн Цагаан сараа тэмдэглэчихдэг. Тэгээд хавар болохоор ямааныхаа ноолуурыг аваад єрєндєє тєлдєг.

Нэг ийм єрийн систем бий болсон байна. Харин сүүлийн vед банкнууд малчдад зээл олгохоо больчихлоо. Тэгэхээр нєгєє амьдралынх нь эргэлтийн энэ бүтэц бүхлээрээ гацчихаад байгаа юм. Энэ гацаанаас яаж гаргах вэ? Тэр 30 тэрбум тєгрєг хаашаа очих вэ? гэхлээр малчны гap дээр очоод дараа нь банкныхаа систем рүү эргээд орно. Єр зээлийнх нь асуудлыг шийдвэрлэнэ. Нєгєє талаас эх үүсвэргүй болсон ч гэдэг юмуу банк санхүүгийн системд тодорхой хэмжээгээр үүсээд байгаа доголдлыг арилгахад л дэмжлэг болгож 30 тэрбумын тєсвийг малчдад зориулж баталсан.