2008.10.21

Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг батална

МАХН-ын бүлгийн хуралдаанаар 2009 оны төсвийн тухай хууль, мөнгөний бодлого, Монголын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай хуулийг хэлэлцэж, ажлын хэсэгүүд байгууллаа. Мөн Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болжээ. Энэ хуулийг 2004-2008 онд байсан УИХ-ын 17 гишүүн санаачилсан, одоо тэднээс таван гишүүн УИХ-д байгаа юм байна. Уг хуулийг чухал ач холбогдолтой гэж МАХН-ын олонх гишүүн үзсэн учраас хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн Уг хуульд олон өөрчлөлт оруулж байгаа юм байна. 


Бүлгийн дарга Лүндээжанцан хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “ мах тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч гарал үүслийн гэрчилгээтэй мал, махыг тээвэрлэх тухай заалт орсон.

Хулгайн мал тээвэрлэсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хураах тухай ч заалт бий. Энэ заалтын талаар гишүүд багагүй маргалддаг. Тус заалтыг олон талаас нь ярилцаж, гишүүдийн олонх дэмжихээр боллоо. Мөн малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар сайн ажиллаж байгаа тохиолдолд малчдад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Мал болоод малын эзнийг бүртгэлжүүлж, цахим хэлбэрт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, хэрэгжих үндэслэлийг хууль зүйн байнгын хороон дээр сайн ярих ёстой гэдэгт гишүүд санал нэгдлээ” хэмээн ярилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.