2008.12.09

Ж.Батсуурь: Хийх ажил их байхад хөрөнгө оруулахаас аргагvй

Монголын нутгийн удирдлагын холбоо энэ жил “нутгийн шилдэг удирдагч” цолоор Дорноговь аймгийн Засаг дарга Жамьянсvрэнгийн Батсуурийг тодруулжээ. Тvvнтэй энэ жилийн ажлын нь тухай ярилцсан юм.

Мал тооллого эхлээд ер нь л жилийн ажлаа дvгнэх гээд ажил ихтэй байна уу?

-Харин тийм ээ, сая бид засаг даргын зөвлөлийн хурлаа хийгээд тарж байна. Бvх сумд, албан байгууллагын оны ажлыг дvгнэх, Засгийн газраас дэвшvvлсэн бvтээн байгуулалт, ажлын байр нэмэгдvvлэх жилийн ажлын хvрээнд ямар ямар ажил хийсэн vр дvнг нь тооцох ажлыг яаж зохион байгуулах талаараа ярилаа.

-Тэгвэл баахан төлөөлөгч сумдад гарч ажиллах хэрэг vv?

-Бид явцын дунд сумдад байнга ажиллаж ажлын явцтай нь тухай бvр танилцаад байсан болохоор одоо нэг их яваад байх шаардлага байхгvй л дээ. Би яг өөрөө гэхэд л бvх сумдадаа тус бvр дөрвөөс доошгvй очсон юм билээ. Тэр vедээ танилцаад шаардлагатай бол мэргэжлийн хvмvvс нь очиж шалгаж зааварчлаад явсан болохоор одоо заавал очиж шалгаад нягтлаад байх шаардлагагvй. Гэхдээ заримд нь бол хvн явалгvй яахав.

-Бvтээн байгуулалтын жилд Дорноговь аймаг хэдий хэмжээний хөрөнгөоруулалт, төсөв өртөгтэй ажил хийхээр төлөвлөсөн юм бэ?

-Энэ онд улсын нэгдсэн төсөв, Монгол Улсыг хөгжvvлэх сангаас нийлээд есөн тэрбум 130 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Yvн дээр орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт, их засварын зардалд 774 сая төгрөгийн хөрөнгө төлөвлөсөн дээрээ төсвийн тодотголоор 470.2 сая төгрөг нэмж төлөвлөсөн.Тэгэхээр орон нутгаас нийтдээ 1244.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн vг.

-Танай аймаг чинь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас илvv хөрөнгө зарж хөрөнгө оруулалт их засварын ажил хийдэг юм аа?

-Нэг талаас авч vзвэл аймгийн төсөв ашигтай гарч байна. Нөгөө талд нь аймаг орон нутагт маань хиймээр зvйл маш их байна. Сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд сумдын маань хэдэн барилга олон жил гар хvрээгvй байсаар vнэхээр муудсан байсан. Тvvнийгээ засмаар байдаг, иргэддээ vйлчилгээ vзvvлэх ёстой сумдын Засаг дарга нар маань хэтрvvлж хэлбэл зарим нь конторгvй шахам байлаа шvv дээ.

-Гэтэл бас зам талбай гэж байна?

-Гадны хөрөнгө оруулалтын тухайд бол манай аймагт хамгийн том бvтээн байгуулалт болох Чойр-Замын-Yvдийн автозамын төслөөс энэ жил 2.4 тэрбум төгрөгийнх нь ажил хийгдсэн. Ер нь нийтдээ 78.0 сая ам.долларын төсөвт өртөгтэй ажил л даа. Дээр нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Хотуудын нийтийн аж ахуйг хөгжvvлэх төсөл”-ийн 796.9 сая төгрөгийн ажил хийгдэж байгаа.

-Оруулж байгаа хөрөнгө нь ч нэг аймаг гэхэд чамлахааргvй их хөрөнгө байна л даа. Энэ их хөрөнгөөр тэгээд Дорноговийнхон юу барьж байгуулж байна даа?

-Мандах суманд салхин станц бариад ашиглалтад өгчихсөн. Аймгийн төвийн төв талбайн шинэчлэл, ноён хутагт Равжаагийн музейн шинэ барилгын ажил ид дундаа явж байна. замын-Yvд сумын сургуулийн өргөтгөл, дотуур байр, аймгийн нийтийн номын сангийн өргөтгөл гээд тоолбол олон зvйл хэлж болно. Хөвсгөл сумыг төвийн эрчим хvчний шугаманд холбох, Хатанбулаг суманд салхин станц барих ажил өнөө маргаашгvй ашиглалтад орншо.

-Нийгмийн чиглэлийн голдуу барилга байгууламжууд юм аа даа?

-Тvрvv хэлснээр сургууль, цэцэрлэг эмнэлгvvд маань ихэвчлэн хуучин цагийн барилгууд байлаа.Чанар нь vнэхээр муудсан. Дээрээс нь суудлын нь тоо хvрэхээ болиод хvvхэд нь багтахгvй болчихоод байна шvv дээ. Замын-Yvдийн сургууль гэхэд л аль тэртээ 1950-иад онд баригдсан хоёр давхар жижигхэн барилгад 2000 шахам хvvхэд сурч байна шvv дээ. Гэтэл Замын-Yvдэд эх орны өнцөг булан бvрээс хvн шилжин суурьшиж байна. Сургуульд өргөтгөл хийхээс аргагvй. Ер нь саяхан шинэ сургууль барьсан Эрдэнэ сумаас бусад бvх сумын сургуулийн барилгад их засвар хийж, таван суманд шинээр сургууль барьсан. Соёлын төв, цэцэрлэг ялгаагvй бvгдийг нь ямар нэг хэмжээгээр засч сайжруулсан.

-Танай аймаг сумдынхаа Засаг даргын тамгын газруудыг харин нэлээд бэхжvvлж контор байрыг нь сайжруулсан, шинээр барьсан юм билээ?

-Манай зарим сумдын Засаг даргын тамгын газар чинь хэдий цагийн янз бvрийн байр байшинд ажиллаж байсан юм шvv дээ. Эрдэнэ сумын ЗДТГ гэхэд л төмөр замын ажилчдын орон сууцны зориулалттай байшинд саяхан болтол ажиллаж байлаа. Мандах, Улаанбадрах сум гэхэд л мөн ялгаагvй. Тэгээд бид энэ төрийн байгууллагуудаа ажиллах нөхцөлөөр хангая гэж нэлээд анхаарсан. Ер нь 2000 оноос хойш таван суманд ЗДТГ-ын байр шинээр барьж найман сумын тамгын газрын байранд их засвар хийсэн. Хvмvvст ажиллах нөхцөлийг нь хангаж өгчихөөд ажлаа сайн хий гэж шаардаж байх нь дээр шvv дээ.

- Ингээд хараад байхад бvх сумдад хөрөнгө оруулалтыг хvртээж шинээр барьж, их засвар хийсэн байх юм. Гэтэл зарим аймагт бvvсчилсэн хөгжлийн vзэл баримтлал гээд бvсийн төв сумдынхаа сургууль эмнэлэгт илvv анхаардаг юм билээ?

-1990-ээд оны дундуур манай аймагт төв рvv чиглэсэн нvvдэл их байлаа. Сумдууд маань сургууль, эмнэлэгийн материаллаг бааз нь ч хvнд байлаа, боловсон хvчин ч тааруу байсан. Айлууд аймгийн төв, өөр бусад сумд руу их шилжиж байсан. Тэгээд ямар тэр сумыг эзгvй орон суурин болголтой биш. Тэнд байгаа хvмvvсийн амьдралыг бодох хэрэгтэй шvv дээ. Тэгэхээр тэр бvхнийг энэ тэр гэж ялгахгvй анхаарч хөрөнгө зарах хэрэгтэй л дээ. Боловсон хvчнийг суурьшуулахын тулд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна.

-Боловсон хvчнийг тогтвор суурьшилтай ажиллуулна гэхээр л орон сууц гээд ярьдаг?

-Хамгийн гол баталгаа нь тэр байна. Тэгэхээр бид таван суманд төрийн албан хаагчийн сууц шинээр барьж, гурван суманд хуучин сууцыг нь засварласан. Ямар ч байсан нэг суманд нарийн мэргэжлийн нэг хvн энд тэндээс зар цуу болж байгаад аваад ирэхэд тэр чемодан барьсан хvн нь орчих орон байртай болсон.

-Танай энд чинь хаана л бол хаана барилга бариад нэг ёсны ажил ундарч байгаа газар юм аа?

-Дээр хэлсэн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Yvний зэрэгцээ хувийн хөрөнгө оруулалт гэж бас байгаа шvv дээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд өөр өөрийнхөө чиглэлээр нэлээд ажил хийж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар манайд зургаан давхар орчин vеийн зочид буудал бариад эхэлчихлээ.

-Дорноговь аймгийн ажил ер нь гайгvй vнэлэгддэг байх аа?
-Засгийн газар аймгуудын ажлыг дvгнэхдээ Засаг даргын ажил гэдэг юм. Манай аймаг 2005 онд улсад гуравдугаар, 2006 оны ажлаар IY байр эзэлсэн. Сая энэ өнгөрсөн намар Монголын нутгийн удирдлагын холбоо, Монголын хотуудын холбоо хамтраад аймаг орон нутаг хотуудын ажлыг дvгнэсэн. Тэгээд намайг “Нутгийн шилдэг удирдагч” цол өргөмжлөлөөр шагнасан байсан. Аймгийн маань ажил гайгvй л яваагийнх даа.


Х.Өлзийбаяр

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.