Хүүхдүүд Динза, Цондоолойтой хамт  баяраа тэмдэглэлээ
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа Динзагийн хамт
2013.06.03

Хүүхдүүд Динза, Цондоолойтой хамт баяраа тэмдэглэлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар, Ирмүүн ХХК хамтран Хүүхдийн баярыг тохиолдуулан 5-р сарын 30, 31-ний өдрүүдэд Жижгээ, Динза, Цондоолой, Цүндээлэй нарт тохиолдох баатарлаг, элэг хөшөөм адал явдлуудтай “Динза, Цондоолой ба Харь Гарагийнхан” супер шоу тоглолтыг  эмзэг бүлгийн 750 гаруй хүүхдэд үзүүлж бэлэг гардууллаа.