Мэндчилгээ
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага-ЮНЕСКО-д 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд 108 дахь» гишүүнээр элсэн орсон билээ.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссыг 1963 оны энэ өдөр байгуулсан бөгөөд өнөөдөр түүхт 50-н жилийн ой нь тохиож байна.
ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажмллагаа нь даян дэлхийд энх тайваныг түгээх үндсэн зорилгод чиглэдэг бөгөөд Монгол Улс өнгөрсөн хугацаанд боловсрол, шинжлэх ухаан, coёл, хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагааг энхийн үйлсийн төлөө хөгжүүлж ЮНЕСКО-гийн үзэл санааг тууштай баримталсаар ирлээ.
Энэ үйлсд Монгопын Үндэсний Комисс нь чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн санал, санаачилга төр засгийнхаа бодлогод тусгаж, хэрэгжүүлэхэд ямагт анхаарч ажилласан.
Монгол Улсын үе үеийн шилдэг сэхээтнүүд, түмэн олон мэдлэг чадвараа дайчлан ажилласан тус комиссийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж, дэлхийн энх тайвны төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй бүхий л талаар амжилттай хамтран ажиллаж, байгаа нь манай улсын хөгжил, цэцэглэлтийн нэг баталгаа юм.
Энэхүү ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадууддаа болон хамтран ажилладаг төрийн, төрийн бус болон олон улсын байгууллага хувь хүмүүс, Монгол Улсад суугаа Дипломат Төлөөлөгчийн Газрын ажилтнуудад чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!