Ашигт малтмалын долоон орд газрыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулахаар болжээ.
2013.06.05

Стратегийн ордын жагсаалтад Хөшөөтийн орд багтжээ

Ашигт малтмалын долоон орд газрыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулахаар шийдвэрлэсэн. Энд хөшөөтийн орд багтсан байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахдаа аль болох компаниудтай ойлголцох, нөгөө талаас ихэнх компаниуд нь өөрсдөө стратегийн ач холбогдол бүхий ордод хамрах саналыг ирүүлсэн.

12 жилийн хугацаанд хөшөөтийн уурхайгаас 316 тэрбумыг улсын төсөвт оруулна гэсэн тооцоо бий.

Алтны нэг орд, нүүрсний хоёр орд, газрын ховор элементийн дөрвөн орд байгаа. Үүнийг хэлэлцүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл бэлдсэн гэлээ.

 87,5 сая тонн нүүрсний нөөцтэй энэ ордыг стратегийн ангилалд хамруулах гэсэн хөдөлгөөнүүд сүүлийн жилүүдэд идэвхитэй өрнөж байсан билээ.