Номгон сумын эмэгтэйчүүдээс талархлын илгээмж ирлээ
2010.03.12

Номгон сумын эмэгтэйчүүдээс талархлын илгээмж ирлээ

Талархлын илгээмж

Өмнөговь аймгийн Номгон сумын төвд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Монгол хувцасны гоёл” уралдааныг УИХ-ын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан таны ивээн тэтгэснээр амжилттай болж өндөрлөлөө. Уралдаан дөрвөн төрлөөр явагдаж, дүнгээ гаргалаа.
“Жинхэнэ монгол хүн” төрөлд

1-р байр: Өндөр настан Ц.Дүрлэн шалгарч, 50.0 мянган төгрөгөөр шагнагдав.

 

2-р байр: 4-р багийн залуу малчин З.Өсөхзаяа шалгарч, 35.0 мянган төгрөгөөр шагнагдав.

 

3-р байр: Хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Баянжаргал шалгарч, 15.0 мянган төгрөгөөр шагнагдав.

“ Ууж хантааж, хүрэм”-ний загвар төрөл

1-р байр: 5-р багийн малчин Ц.Насанжаргал шалгарч, 50.0 мянган төгрөгөөр шагнагдав.
2-р байр: 1-р багийн малчин Батсайхан, Түвшинжаргал нарын хүрэмний хослол шалгарч 35.0 мянган төгрөгөөр шагнагдлаа.

 

3-р байр: ЕБС-ийн сурагч Г.Мөнх-Эрдэний Монгол цамц уужын хослол шалгарч, 15.0 мянган төгрөгөөр шагнагдав.

 

“Монгол загвар” -ын хувцасны төрөл

1-р байр: багш Б.Алтангэрэл шалгарч, 50.0 мянган төгрөгөөр  шагнагдав.
2-р байр: Соёлын төвийн хөгжмийн багш Ц.Хулан шалгарч, 35.0 мянган төгрөгөөр шагнагдав.
3-р байр: Бизнес эрхлэгч Ц.Уртнасан шалгарч 15.0 мянган төгрөгөөр шагнагдав.

 

“Монгол дээлийн хослол” төрөл

1-р байр: Жолооч Б.Наранбадрах, НД-ын байцаагч Н.Батчимэг нар шалгарч 50.0 мянган төгрөгөөр шагнагдав.

 

2-р байр: Бизнес эрхлэгч Г.Баянжаргал, Б.Будбиш нар шалгарч 35.0 мянган төгрөгөөр шагнагдав.
3-р байр: 1-р багийн мянгат малчин Л.Энх-Амгалан, Н.Ундрахбаяр нар шалгарч, 15.0 мянган төгрөгөөр шагнагдав.

 

Энэ монголын их өв соёлоо уламжлан дээдэлж үндэсний гоёл болсон үндэстэн ястны хувцасаараа 208 хүн гоёж, уралдаанд 40 хүн оролцож, 8-н уран гартан ээжийн уран бүтээл оролцлоо. Олон улсын эрхийг хамгаалах өдөр март- 8 ны өдрийг тохиолдуулан сумын зуун зуун ээжийн сэтгэл зүрхний ажлыг дэмжиж ивээн тэтгэсэн танд ажлын амжилт хүсч дахин хамтран ажиллах ерөөл айлтгая.

Хүндэтгэн ёслосон

Өмнөговь аймгийн Номгон сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл дарга Ц.Нарангэрэл, тэргүүлэгч Н.Батчимэг,Б.Булгамаа, А.Алтанчимэг, А.Гантөмөр, Д.Батчимэг, Д.Жаргалсүрэн, Б.Жаргалсүрэн, Н.Буянхишиг болон сумын нийт эмэгтэйчүүд
2010.03.10
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.