Б.Бат-Эрдэнэ гишүүн даян, дархан аварга цолыг сарын дотор хоёуланг нь хүртэж байжээ.
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дөнгөж сая хэвлэлтээс гарсан шинэхэн номоо сар шинийн бэлэг болгон сэтгүүлчдэд гардуулав. Энэхүү номыг ‘’Монгол Улсын даян аварга, дархан аварга’’ хэмээх үндэсний бөхийн эрхэм цолуудыг хүртсэний 20 жилийн ойд нь зориулан бөх судлаач Б.Авирмэд бичжээ.
Монгол Улсын далай даян, даяар дуурсагдах, дархан аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ Монголын төрийн их баяр наадамд 11 удаа, ‘’Монголын нууц товчоо’’-ны 750 жилийн ойн төрийн даншигт түрүүлэн, өмнөх зуунууын уул тайлгын наадамтай эн зэрэгцэх билгийн улирлын сар шинийн баярт 12 удаа, улсын чанартай их наадамд нийтдээ 24 удаа тус тус түрүүлжээ.
Энэ нь Шагдарын Намхай, Гэнэнгийн Өсөхбаяр нарын алдарт аваргуудын даншиг наадмын дэвжээн дэх амжилтыг ахиулж, монгол бөхийн цадиг түүхэнд мөнхрөн үлдэх, баяр наадмын дэвжээнд дахин тохиоход бэрх хоёр дээд амжилтыг тогтоосон юм.Уг номонд Б.Бат-Эрдэнэ аварга 1990 онд улсын баяр наадамд түрүүлэн даян аварга цол хүртээд ердөө сарын дараахан ‘’Монголын нууц товчоо’’-ны 750 жилийн ойн төрийн даншигт түрүүлэн Дархан аварга цол хүртэж байсан сонирхолтой үүх түүхийг бичжээ.
Мөн эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийн нэгэн адил хөдөө нутагт төрж өсөн, төрөлх Өмнөдэлгэр сумынхаа сургуулийн танхимаас барилдааны гарааг эхэлж ‘’Монгол Улсын дархан аварга’’хэмээх эрхэм дээд цол хүртсэн хоймортоо залж, хийморьт нь шүтэж явах цагийг эзэлсэн алдарт хүчтэний тухай сурвалжилсан тэмдэглэл, бодол эрэгцүүлэл, дурсамж яриУИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дөнгөж сая хэвлэлтээс гарсан шинэхэн номоо сар шинийн бэлэг болгон сэтгүүлчдэд гардуулав. Энэхүү номыг ‘’Монгол Улсын даян аварга, дархан аварга’’ хэмээх үндэсний бөхийн эрхэм цолуудыг хүртсэний 20 жилийн ойд нь зориулан бөх судлаач Б.Авирмэд бичжээ.
Монгол Улсын далай даян, даяар дуурсагдах, дархан аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ Монголын төрийн их баяр наадамд 11 удаа, ‘’Монголын нууц товчоо’’-ны 750 жилийн ойн төрийн даншигт түрүүлэн, өмнөх зуунууын уул тайлгын наадамтай эн зэрэгцэх билгийн улирлын сар шинийн баярт 12 удаа, улсын чанартай их наадамд нийтдээ 24 удаа тус тус түрүүлжээ.
Энэ нь Шагдарын Намхай, Гэнэнгийн Өсөхбаяр нарын алдарт аваргуудын даншиг наадмын дэвжээн дэх амжилтыг ахиулж, монгол бөхийн цадиг түүхэнд мөнхрөн үлдэх, баяр наадмын дэвжээнд дахин тохиоход бэрх хоёр дээд амжилтыг тогтоосон юм.Уг номонд Б.Бат-Эрдэнэ аварга 1990 онд улсын баяр наадамд түрүүлэн даян аварга цол хүртээд ердөө сарын дараахан ‘’Монголын нууц товчоо’’-ны 750 жилийн ойн төрийн даншигт түрүүлэн Дархан аварга цол хүртэж байсан сонирхолтой үүх түүхийг бичжээ.
Мөн эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийн нэгэн адил хөдөө нутагт төрж өсөн, төрөлх Өмнөдэлгэр сумынхаа сургуулийн танхимаас барилдааны гарааг эхэлж ‘’Монгол Улсын дархан аварга’’хэмээх эрхэм дээд цол хүртсэн хоймортоо залж, хийморьт нь шүтэж явах цагийг эзэлсэн алдарт хүчтэний тухай сурвалжилсан тэмдэглэл, бодол эрэгцүүлэл, дурсамж ярилцлагууд, ховор гэрэл зургууд энэ номд багтсан байналцлагууд, ховор гэрэл зургууд энэ номд багтсан байна