Хрущев, Ульбрихт хоёр Берлиний хана босгох ажлыг хэрхэн эхлүүлсэн бэ?
Өнгөрсөн онд Германы хэвлэлийнхэн нэгэн маш ховор бас сонирхол татахуйц утасны яриаг улсынхаа төв aрхиваас олж олон нийтэд дэлгэжээ.
Никита Хрущев, Вальтер Ульбрихт нар
Тэд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев болон Германы Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Вальтер Ульбрихт нарын 1961.08.01-ний өдөр бүтэн хоёр цаг 15 минут утсаар ярьсан бичлэгийг ийнхүү илрүүлжээ. Тэдний яриа эхэндээ БНАГАУ-ын хөдөө аж ахуйн талаар өрнөж
байснаа сүүлдээ Баруун болон Зvvн Берлиний хилийн тусгаарлах тухай хэлэлцсэн байв. Тэд Берлиний хана гээчийг босгох тал дээр санал нийлж тэр нүсэр ажлаа найман сарын 13 гэхэд эхлүүлэхээр болсон гэнэ. Яриаг ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх улсын төв архиваас орос хэл дээр товчлон хөрвүүлсэн нь энэ.
Хрушев: Танай олон инженерүүд наад төслөөс чинь зугатаад байна уу? Манайхаас чадварлаг хүмүүс авах уу? Асуудалгүй шүү дээ.
Ульбрихт: Манай улс төрийн товчоо Болгарь, Польшид хандахаар шийдсэн. Тэд ажилчид илгээх байх.
Х: Бид ч гэсэн залуу комсомольчуудаасаа өгч болно. Ажиллах хүч манайд хангалттай байгаа. Тэр «Америкийн дуу хоолой» гээчийг битгий сонс. Биднийг ажилчидгүй мэтээр л яриад байх юм.
У: Надад таниас тийм тусламж гуйх эрх алга л даа.
Х: Та зүгээр бодоод үз. Vүнийг бид ард түмэндээ юу гэж тайлбарлах вэ гэж?
У: Ардчилсан Германд тусалж байгаа социалист тусламж гэж үү?
Х: Зүгээр л залуучуудын солилцоо гэвэл ямар байна? Яг нөгөө Фиделийн санал болгодог шиг.
У: Тэгэхээр хилийг бүрэн хаахад хэдий хэрийн хугацаа шаардагдах бол? Улс төрийн товчооноос Берлиний сенатыг энэ долоo хоногт хилээр нэвтэрч байгаа бүх иргэнийг бүртгэх шийдвэр гаргасан. Тэдгээрийг бид дараа нь бүх байдлаар шалгана. Хил хаах сургаар зөрчил их гарах магадлалтай.
Х: Тэгээд ямар тооны тухай яригдаад байгаа юм?
У: Албан ёсоор Берлинд 75.000. Берлинийг хяналтандаа авах хэрэгтэй байна. Хүн амын тоог нарийвчлан гаргах шаардлагтай. Иргэд Берлиний нөгөө талд гарахдаа зөвшөөрөл авах болно гэдгийг их л гайхах байх. Түүнийг зөвөөр тайлбарлах шаардлагатай.
Х: Гэхдээ та нар иргэддээ хил хаасан ч гэсэн нийслэл Берлиндээ эргэн ирэх бололцоо олгох хэрэгтэй шүү!
У.: Yүнд бэлтгэхэд хоёр долоо хоног шаардагдах байх
Х.: Түүнийг хэзээ боломж гарна тэр үедээ л хий. Бид бүх зүйлд бэлэн байх болно.
У.: Та нар санаа зовохгvй тайван байж болно. Аденауэр болон Брандт хоёр бидэнд туслана байх
Х.: Би Аденауэрийг ялна гэж бодож байна. Бид ямар ч улс төрийн тоглоомоор тоглохгүй. Тэд бол хоёулаа л хөгийн амьтад. Г
эхдээ Брандт нь Аденауэраасаа муу хүн. Бид та нартай л хамтaрна.
У.: Брандтаас юу ч гарч мэднэ.
Х.: Нэг асуулт байна. Та нар гудамжаа яаж хуваах гэж байна даа. Энэ нь баруун, энэ нь зүүнийх гэж…
У.: Бидэнд төлөвлөгөө байгаа. Байшинг хоёр хаалгатай болгож түлхүүрийг нь хурааж авна. Тэр ажлыг эхлүүлсэн. Маш хурдавчлах л хэрэгтэй байна. Харин замын хөдөлгөөн л хэцүү байна. Хурдан галт тэргийг газар доор сэлгээ хийлгэдэг болгоно. Тэгээд солилцoо хийсний дараа Баруун Берлин рүү орно.
Х.: Түүнд чинь тэгээд хэн сэлгээ хийж зорчиж байх юм?
У.: Зөвшөөрөл бүхий хэсэг иргэд байгаа. 14.000 орчим. Тэд Баруун Берлинд амьдарч харин манайд ажиллана.
Х.: Дараагийн асуулт. Тэд тэгвэл тэнд амьдраад танайд ажиллах юм байна. Харин наанаас чинь тэнд ажиллаж болох зөвшөөрөлтэй хүн байгаа юм уу?
У.: Yгүй. Тэр хориотой. Гэхдээ манайд амьдралын түвшин дээгvvр зиндааны айлын хэдэн мянган хүүхэд байна. Тэдний хувьд Зүүнд амьдарч харин Баруун Берлинд суралцана.
Х.:Yүнийг л их анхаарах хэрэгтэй дээ!
У.: Бид тэднийг олноор тийш нь явуулахгүй ээ. Бид хүн амаa хуваах дайныг аль хэдийн эхэлсэн. Гэхдээ манайд шилдэгүүд байх ёстой гэж улс төрийн товчоо үзсэн. Өчигдөр надаас английн сэтгүүлч «Та нар өнөөдөр хилээ хаах гэж байна уу?» гэж асуусан. Тэгэхээр нь би «Энэ бол Барууныхнаас л шалтгаална» гэсэн дээ.
Х.: Бид энэ асуудалд дээр бие биенээ маш сайн ойлгох шиг боллоо. Ажилд чинь амжилт хүсье! Би ч удахгvй айлчлал гэж очоод ажилтай танилцана аа. За баяртай.
У: Таныг ингэж их анхаарал тавьж байгаад баярлалаа. Удахгүй Зүүн Берлинд уулзъя. Ажил долоо хоногийн дараагаас бүрэн эхэлнэ. Нөхөр Хрушев!