“Монгол, Хятадын найрамдлын сар”-ын зарлалаа
2009.09.16

“Монгол, Хятадын найрамдлын сар”-ын зарлалаа

Монгол Улс, БНХАУ-ын хоронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “Монгол, Хятадын найрамдлын сар”-ын
 зарлаж байгаа ажээ. Энэ ажлын нээлтийн хэвлэлийн бага хурал өчигдөр ГХЯ-нд боллоо.  Бага хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, МЭТНХ-ны Ерөнхийлөгч Д.Цахилгаан, БНХАУ-ыг Монгол Улсад Түр хамаарагч Ван Пү Кан, Монгол,Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Н.Жанцанноров нар оролцон үг хэлж, сэтгэгдлээ илэрхийлсэн ба БНХАУ-ын ЭСЯ-ны албаны хүмүүс болон, манай ахмад дипломатчид, Хятад судлаачид, Найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийнхэн өргөнөөр оролцов.

БНХАУ 1949 оны 10 сарын 01 нд тусгаар тогтлооо зарлаж, тус арын 16-нд Монгол улстай дипломат харилцаа тогтооаж байсан түүхтэй. Түүнээс хойш хоёр хөршийн харилцаа олон талаар өргөжин, хөгжин иржээ. 2008 онд л гэхэд БНХАУ –ас Монгол улсад 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна.
Монгол, Хятадын найрамдлын сар”-ын хүрээнд олон талын эрдэм шинжилгээний бага хурлууд болж, мөн манай Морин хуурын чуулганы хамт олон Бээжин хотын театер тоглох зэрэг арга хэмжээнүүд зохиогдох ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.