"Хүүхдийн төлөө хамтдаа" хөтөлбөрийн хүрээнд салбарын хүмүүстэй хийсэн ярилцлага нэвтрүүлэг
2013.06.10

Хүүхдийн төлөө хамтдаа

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа:

Хүүхдийн эрхийн асуудлын тухай бид нэг ойлголттой байх ёстой гэж би боддог. Хүүхдийн эрхийг хамгаална гэж юуг хэлэх бэ? Гэдгийг хүн болгон мэдэхгүй байгаа нь асуудал юм. Хүүхдийн эрхийг хамгаалах тусламж зөвлөгөө өгөх дөрвөн оронтой утсыг  24 цагаар ажиллуулах шаардлага тулгарч байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл

Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын эрх зүйн чадамжийг сайжруулах, зайлшгүй шаардлагатай, бүтэц тогтолцоог нь бий болгох хэрэгтэй. Хүүхдээ хаана юу хийж байгааг мэдэхгүй, тухайн үедээ хичээлдээ явж байна ирж байна болоод байна гэх биш, хүүхдэд тулгарч байгаа олон асуудалд шийдэх гарц болж харьцаж ярьдаг болох шаардлагатай.

Улаанбаатар хотод өнөөдөр 400 мянган хүүхэд амьдарч байна. эдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах тэдэнд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл тогтолцоог бий болгох шаардлага тулгарсан. Нийгмийн ажилтнууд маань сургууль дээр бус хороонд нийгмийн дунд ажиллах хэрэгтэй гэж би боддог.

Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ:

Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ажилтнуудын хууль эрх зүйн орчинг сайжруулах, тэдгээрийн эрх мэдэл, гүйцэтгэх эрх үүргийг өндөржүүлэхийн төлөө ажиллана.

Яагаад гэвэл өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудад ямар ч эрх зүйн хэм хэмжээ байдаггүй.

Манай яамны ирээдүйд хүүхдийн зөвхөн боловсролыг харах биш хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулж, хүүхдийн эрхийн асуудлыг арай өндөр түвшинд гаргах чиглэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилго тавьж байгаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Хүүхдийн төлөө бид юу хийх бэ? Мэдээж манай яам үйл ажиллагаагаа явуулна бусад чиглэлийн байгууллага үйл ажиллагаа явуулна харин бодлогыг нь нэгтгэн  уялдуулан зохицуулах гол байгууллага нь Хүүхдийн төлөөх үндэсний зөвлөл байх болно.

Зөвлөлийн гишүүддээ баяр хүргэж, идэвхи зүтгэлтэй олон шинэ ажил санаачлан хийнэ гэж ойлгож итгэж байна.