Төрийн болон хувийн хэвшлийнхэн, гадаадын мэргэжилтэн судлаачдыг оролцуулан
2013.06.12

Усны хомсдолоос гарах хандлагыг түүчээлнэ

Манай улс ундны усны нөөц багатай орны тоонд ордог. Ялангуяа говь нутагт хэдэн км явж байж устай золгох нь энүүхэнд. Жилийн дөрвөн улиралд ус даган нүүдэллэж ирсэн малчин монголчуудад ундны усны нөөц хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Газрын доорх баялгаараа дэлхий дахинд моодонд орж, олон улсын анхаарлыг өөртөө татаж байгаа ч ашигт малтмал олборлогч компаниудын балгаар олон гол горхи ширгэж, байгалийн унаган тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн. Говьд гүний усыг хайр найргүй татаж уурхайн олборлолтод ашиглаж байгаа нь тэндхийн хүн зоны сэтгэлийг сэмрүүлж, уух ус, мал хамар хатгах өвсгүй болох нь гэсэн айдсыг төрүүлэх болов. Манай улс энэ байдлаар удаан явбал 2020 он гэхэд цэвэр усны гачигдалд орно гэх судалгааг мэргэжилтнүүд хийсэн байдаг.

Манай улс энэ байдлаар удаан явбал 2020 он гэхэд цэвэр усны гачигдалд орно гэх судалгааг мэргэжилтнүүд хийсэн байдаг.

Ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд төрийн бус байгууллагууд бодлогоо тодорхойлон УИХ-тай хамтарч ажиллахаар болжээ. Усны чиглэлээр үйл “ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран "Монголын усны түншлэл" байгууллага байгуулжээ. Тэд төрийн болон хувийн хэвшлийнхэн, гадаадын мэргэжилтэн судлаачдыг оролцуулан "Усны салбарын тулгамдсан асуудлууд" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион явуулав. Манай улс усны нэгдсэн бодлогоо тодорхойлохын тулд гадаадын мэргэшсэн экспертүүдийг урин судалгаа хийлгүүлж, цаашдын чиг хандпагаа тодорхойлох аж. Тэд манай мэргэжилтнүүдэд уул уурхайд ашиглаж буй усыг хэрхэн ашиглах, саарал усыг эргэлтэд оруулах зэргээр зөвлөгөө өгөх гэнэ. НҮБ-аас 2013 оныг "Усны хамтын ажиллагааны жил" болгон зарласан.

Уг жилййн хүрээнд Монголын усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга зам, цаашид төрөөс хэрэгжүүлэх бодлого алхмыг тодорхойлох үүднээс дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Орон нутагт усан хангамжийн систем цогцоор шийдэгдээгүй гэнэ. Эрчим хүч их шаардагддагаас алдагдалтай ажилладаг нь энэ ажлыг хойш ухраадаг юм байна. Тиймээс дээрх байгууллагаас ажлын хэсэг гарч ирэх есдүгээр сар хүртэл судалгаа хийж, цаашид ямар зарчмаар ажиллах талаархи зөвлөмж гаргах аж. Манайд усны салбарын эрх зүйн орчин, хууль тогтоомж хэрэгжиж байгаа ч нэг цогц бодлого болж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс энэ талын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтарч ажиллах зорилготой гэсэн. Хэлэлцүүлэгг УИХ-ын гишүүн Д.Батцогт, Дэлхийн усны түншлэлийн байгууллагыг төлөөлөн Жохн Мэтзгэр, доктор Ээлсо Ван Бийз нар болон бусад албаныхан оролцов.

УИХ-ын гишүүн Д.Батцогт

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогтоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр "Монголын усны түншлэл" төрийн бус байгууллагын тэргүүнээр сонгогдсон юм байна.

-УИХ-д усны лобби бүлэг байгуулахаар болсон гэсэн. Ямар учраас ийм бүлэг байгуулж байгаа юм бэ?

-Би усны инженер мэргэжилтэй парламентын цорын ганц гишүүн юм байна. Тэд намайг энэ байгууллагын тэргүүнээр ажиллах хүсэлт тавьсаны дагуу хамтран ажиллах болсон. Манайх "Дэлхийн усын түншлэл" байгууллагатай хамтарч ажиллаж байна. Бид ирэх есдүгээр сард хотуудын усан хангамжийн системийн чиглэлээр томоохон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөлөө. Ус зөвхөн Монголд бус дэлхий даяар аюулын харанга дэлдэж байгаа зүйл. Хүн амын төвлөрөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа нийслэл хотод маань усан хангамж, төвлөрлиин талаар эртнээс санаа тавьж ажиллахгүй бол болохгүй. Уул уурхайн үсрэнгүй хөгжлийг дагаад манайд усны асуудал хурцаар яригдаж эхэлсэн.

Монгол усны нөөц арвинтай улс биш. Тиймээс байгаа нөөцөө хэрхэн ариг гамтай, хэмнэлттай хэрэглэх вэ, үнэ тарифыг нь бодлогын хувьд хэрхэн зохицуулах талаар ярьж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-д усны лобби бүлэг байгуулахаар боллоо. Мөн гол горхи ширгэх, нуур цөөрмийн ус багасах асуудал орон нутагт их байдаг.

Гол горхи, булаг шандыг сэргээх, ус ундаргыг гадаадын байгууллагуудтай хамтарч хамгаалахаар төлөвлөлөө. Дэлхий нийт усны чиглэлээр хамтарч ажиллахад татгалздаггүй.

Энэ асуудалд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын зүгээс энэ талаар анхаарал хандуулж ажиллаж байгаа.

-Усны бодлогод хэрхэн анхаарч ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Усны салбарын эрх зүйн орчинг төгс төгөлдөр болгох, усны үнэ тариф, өртэг, төлбөр гээд олон асуудлыг цэгцлэх, ус хэмнэлтийн технологийг нэвтрүүлэх, өсөн нэмэгдэж байгаа усны хэрэглээг нөөцийн бодлоготой уялдуулан зохистой шийдвэрлэх шаардлагатай байна. Тиймээс усны нөөц бохирдож байгааг таслан зогсоох, бохир ус цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг сайжруулах, усны менежментийг боловсронгуй болгох хэрэгцээ гарч ирон.

Усны үнэ нэмснээр асуудал шийдэгдэхгүй. Бидэнд ус ямар чухал вэ гэдгийг иргэдэд сайн ойлгуулах хэрэпэй байгаа юм. Нэн түрүүнд ойлголтоо зөв болгож байж, дараа нь Монгол Улс хэдий хэмжээний шоо метр устай эох, замбараагүй хэрэглээг багасгах талаар ойлгуулах ёстой. Одоо байгаа усаа зөв менежмент хийж зарцуулдаг болмоор байна. Энэ мэтчилэн бидэнд шийдэх асуудал олон бий. Үүнийгээ төр засгийн төвшинд хүргэж ажиллана.