Наадмыг зохион байгуулах комисс хуралдлаа.
2013.06.12

Наадмыг 1,3 тэрбум төгрөгөөр зохион байгуулна

Наадмын комисс хуралдан энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 1,3 тэрбум төгрөгийн зардлын төсөв гаргаад байна. Гэхдээ төсвийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм. 

Баяр наадмыг зохион байгуулах салбар комиссуудаас энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах зардалд 1,3 тэрбум төгрөг, хүй долоон худагт монгол наадам цогцолбор барихад 47 гаруй тэрбум төгрөг, нийтдээ 50 тэрбум төгрөгний төсвийн төслийн саналыг гаргаад байгаа.

10 автобус иргэддээ үнэгүй үйлчилнэ.

Нэлээд хэл ам татлаад буй 50 тэрбум төгрөгийг чухам юунд, яаж зарцуулахаар тооцоо судалгаа хийснээ нийслэлээс тайлбарлажээ.

Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдага: “Машины зогсоолыг нилээн холдуулаад Дүнжингаравын гадаа 4000 орчим машины зогсоол байгаа. Тэндээс 10 автобус 7-15 минутын зайтай байнгын явж хоёр өдөр иргэддээ үнэгүй үйлчилнэ” гэв.