Үндэсний их баяр наадмыг 50 тэрбум төгрөгөөр тэмдэглэх нь өрөөсгөл мэдээлэл гэлээ
2013.06.04

Наадмыг 50 тэрбум төгрөгөөр тэмдэглэх нь өрөөсгөл мэдээлэл гэв

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотойгоор төсөв хөрөнгө 50 тэрбум хүрсэн гэх мэдээлэл гарсан. Үүнийг баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга няцааж байна.

Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва: Засгийн газрын хуралдааны шийдвэр хараахан гараагүй. Энэ дээр тодорхой нэмэх ёстой зардал байгаа. Хөрөнгө оруулалтынхаа зардлыг урсгал зардалтайгаа холиод их хэмжээний зардал гарах мэтээр ярьж байна. Урсгал зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх. Гэхдээ их хэмжээгээр нэмэгдэхгүй гэв.

Хүй долоон худагт 8,5 км зам тавьж, 7000 машины зогсоолыг тохижуулах ажлыг эхлүүлсэн.

Түүнчлэн хүй долоон худгийн хувьд энэ жил 15 орчим тэрбум төгрөгийн зардал гаргаж зам засвар хийж байна.  8,5 км зам тавьж, 7000 машины зогсоолыг тохижуулах ажлыг эхлүүлсэн. Мөн очсон хүмүүсийг тав тухтай байлгах үүднээс 3000-3500 суудалтай хүй долоон худгийнхаа дэнж дээрээс хүмүүс сууж үзэх боломжийг гаргахаар ажиллаж байна гэлээ.