Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.06.03

Алдарт эхчүүдэд одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан өнөөдөр олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн зарим эхчүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

Алдарт эхийн нэгдүгээр одонгоор:

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Хүрэлийн Чирчмаа, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Цэдэнсамбын Дуламсүрэн, Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Цэндийн Уртнасан, Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Цэрэнпилийн Дулмаа, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэн Жанчивын Шурай, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Нарайн Чавчаа, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Мушаены Аягүл нарыг тус тус шагнав. 

Алдарт эхийн хоёрдугаар одонгоор:

Монголын 21 сайхан ээжид “Алдарт эх” одонг гардууллаа.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Дашдоржийн Баасанхүү, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Оросоогийн Бадамханд, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Манжхүүгийн Сэрээтэр, Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэн Гончигсүрэнгийн Гэрэлсүрэн, Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны иргэн Алтангэрэлийн Болор-Ундрах, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Сандагийн Баасанхүү, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Дашнямын Нарантуяа, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Цогтсайханы Цолмон, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэн Жигжидийн Амараа, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Хашхүүгийн Ариунаа, Сүхбаатар дүүргийн14 дүгээр хорооны иргэн Чойдоржийн Ундармаа, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Жанчивдоржийн Бямбажав, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Өлзийбаярын Пүрэвээ, Баянгол дүүргийн долдугаар хорооны иргэн Баярсайханы Туул нарыг тус тус шагналаа. 

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэлэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алдарт эхчүүдэд хандан үг хэллээ.

Монгол түмний минь буян заяаг тээгч эрхэмсэг дарь эхүүддээ хүсэл, залбирал бүр нь ёсчлон бүтэхийн гэгээн ерөөлийг дээдлэн өргөе.

Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн зарим эхэд Алдарт эх нэг, хоёрдугаар одон гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ.

Тэрээр “Монголын үзэсгэлэнт сайхан ээжүүддээ эх үрсийн баярын мэнд хүргэж чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Бүүвэйн дуу үл тасрах миний Монголын түм буман эх үрсийн энэрэл хайр бялхсан баярын энэ өдөр олон ээжид онцгой баяр тохиож байна.

Тэднийг төлөөлүүлэн  Төрийнхөө ордонд Монгол түмний төрт ёсны уламжлалт их шүтээн Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө Монголын 21 сайхан ээжид “Алдарт эх” одон өнөөдөр гардууллаа. Айл бүрийн гал голомтыг бадрааж, залгамж үрсийг нь тээн төрүүлж, монголчуудын олуулаа болох их хүслийг биелүүлж яваа бурхаддаа төр нь ч, үр нь ч, ач зээ нь, авааль нөхөр нь ч хүндэтгэл үзүүлж байх ёстой.  

Одонгийн болзлыг зөөлрүүлснээс хойших гуравхан жилд 130 гаруй мянган ээж сүүний үнэртэй дээлийнхээ энгэрийг төрийнхөө хүндтэй одонгоор мялааж чадсан

Төрийн тэргүүний хувьд төрийнхөө нэрийн өмнөөс өнгөрсөн дөрвөн жилд ээжүүдийнхээ саналыг сонсч, хүндэтгэл үзүүлж, үрсээрээ бахархах одонгийнх нь болзлыг зөөллөж, ээжүүдийнхээ төлөөллийг шийдвэр гаргах түвшинд аль болох олноор оруулахыг дэмжиж ирлээ. Одонгийн болзлыг зөөлрүүлснээс хойших гуравхан жилд 130 гаруй мянган ээж сүүний үнэртэй дээлийнхээ энгэрийг төрийнхөө хүндтэй одонгоор мялааж чадсанд би их баяртай байна.

Өнөөдөр Төрийн ордондоо ёсолж байгаа шиг энэ эрхэм хүндэтгэлийг Монгол орны өнцөг булан бүрт ёс төртэй гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Одонгоо хүртэж баяр дээр баяр нэмсэн бүх ээжүүддээ дахин баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.  

Монгол түмний минь буян заяаг тээгч эрхэмсэг дарь эхүүддээ хүсэл, залбирал бүр нь ёсчлон бүтэхийн гэгээн ерөөлийг дээдлэн өргөж, та нар минь алаг үрсийнхээ, хань нөхөр биднийхээ босоо хийморьт тэнгэрлэг шүтээнүүд шүү гэдгийг хэлье. Бас та нарын маань баяр баясгалан, аз жаргал болсон нийт хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, элэг бүтэн, сэтгэл тэнэгэр явахын өлзийтэй ерөөлийг өргөн  дэвшүүлье. Сайхан баярлаарай” гэлээ.